Цахим мэдээ
Улс төр

МАН-ын бага хуралд хүрэлцэн ирсэн гишүүдийн байр суурь...

Монгол Улсын Ерөнхий сайдын хүүгийн бэл бэнчингийн асуудал засгийн газрыг тогтвортой байх уу эсэх асуудалд шалтаг болоод буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан төв талбайд жагсагчид “ОГЦРОХ АМАРХАН” жагсаал зохион байгуулж жагсаалын идэвх өнөөдөр мянга гаруй хүнтэй болоод байна. Үүнтэй зэрэгцэн МАН-ын бага хурал зарлагдаж цаашид засгийн газрын хувь заяаг шийдэх болж байна. Тэгвэл бага хуралд ирсэн гишүүд дараах байр суурьтай байгаа юм.

УИХ-ын гишүүн Ариунзаяа: Өнөөдөр Ерөнхий сайд болон түүний хүүтэй үүссэн нөхцөл байдал тусдаа, засгийн газрын хамтрал байх ёстой юу үгүй юу гэдэг асуудлыг шийдэхийн тулд өнөөдөр гурван нам тус тусдаа бага хурал зарлаж шийдэх гэж байна.  Хамтарсан засгийн газрын эерэг сөрөг үр дагаврыг ярилцана. Би бол хамтарсан засгийн газар байх нь зөв гэж би дэмжиж байсан одоо ч дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Засгийн газрын хамтарлаар том том төслүүд хөдөлсөн. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд би байр суурь илэрхийлэхгүй.

Бага хурлын гишүүн Ч.Ганхуяг: Ерөнхий сайд нарын нэг жил 6 сар болгоод л буулгадаг. Энэ үхлийн тойрог руу дахиад оруулж байгаа нь ямар учир байгааг мэдэхгүй байна. Хамтарсан засгийн газар байгуулагдсан том ажлууд эхэлсэн нь олон дайсан бэлдсэн байна. Ерөнхий сайдын хүүгийн хувьд бол буруутай бол хариуцлага тооцох тогтолцоо байх ёстой. Харин ёс зүйн хариуцлага хүлээх нь Л.Оюун- Эрдэнэ сайдын өөрийнх нь л асуудал

Соёлын сайд Ч. Номин: Монгол улсын хувьд тогтвортой засаглал хамгийн чухал байгаа. Өнөөдрийн байдлаар бага хурлаар юу хэлэлцэж байгаа нь тодорхойгүй болохоор ямар нэгэн мэдээлэл байр суурь байхгүй байна

УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын танхимын багийн гишүүн. Тэгэхээр ерөнхий сайдын бодлого байр суурийг 100 хувь дэмжинэ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг зөв гэж харж байна. 14 мега төсөл гэж эдийн засгийг тэлэх зэрэг нь бидэнд маш чухал. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх