Цахим мэдээ
Улс төр

ТЭРГҮҮН САНДАЛ БА ТҮР ЗУУРЫН ЭРХ МЭДЭЛ...

Эхлэл: Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн түүний гэргий Ө.Өгөөмөрийн сошиал хуудсандаа тавьсан тансаг хэрэглээний үнэ өртөг энгийн ардын хэрэглээнээс хэд дахин өндөр үнэтэйн дээр нэг өдөрт хэрэглэхэд дуу алдам хөрөнгийн эх үүсвэрийг хайж эхэлсэн ард түмэн... Хүүхдүүдээ өмөөрч гарч ирсэн худын тайлбар зэрэг нь олны эгдүүцлийг бүр ч их хүргэж жагсаал хийх хүртэл өрнөх болов.

Өрнөл: Хэдийгээр жагсагчид тайван замаар орлогоо нотлохыг, огцрохыг шаардсан боловч Ерөнхий сайдын тайлбар нь гэрээтэй хэвлэлүүдээ дуудан гарчигласан мэдэгдэл болж тийм ч саймшралыг авч чадсангүй. Тэр ч бүү хэл засгийн газрын тэргүүний огцрох асуудал МАН-ын ээлжит бус бага хурал зарлах, зарлахдаа Л.Оюун-Эрдэнэ гэх хүний орлого нотолж, огцрох асуудлыг ярих бус АН, ХҮН гэх хоёр намын хамтралыг шахаж гаргах тоглоомны хэсэг үү тогтолцооны хагарал уу гэх зүйл рүү оруулчихлаа. Бага хурлын шийдвэрээр хоёр намыг хоёуланг нь засгаас гаргах, засгийн газрын кабинетийг дангаар уу дахин эвсэх үү гэх асуудал өнөөдрийг хүртэл тодорхой шийдлээ олоогүй байтал, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр сайдын суудлаас огцрох өргөдлөө өгсөн гэх... Ёстой л огцрох нь тоглоомын хэсэг үү гэмээр... Хэдэн өдөр л тэнцвэр нь алдлагдсан төрийн тэнхлэг хаашаа ч эргэх магадлалтай болж тансаг хэрэглээнийхээ төлбөрт төрийн сайд маань явчихав уу даа. Бэрийн гялбаа ч ёстой төрийн нэр хүндийг бааллаа.

Цаашид:  Дараагийн Ерөнхий сайдын нэр ордны  хонгилоор жиг жуг...

Г.Занданшатар: УИХ “Шинэ Үндсэн хууль” хэлэлцэхгүй | iSee.mn

      МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Зандашатар. Тэрбээр дараагийн ерөнхий сайдад хамгийн магадлал өндөр яригдаж буйн дээр ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргын статустай үзнэ гэв.

Боловсрол, ажил мэргэжил

• 1977–1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн.

• 1987–1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд Санхүү-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн.

• АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн.

• Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

Улс төрийн замнал

• 1992–1995: Зах зээлийн коллеж (ХҮДС)-д багш, судлаач.

 • 1995–1998: Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал.

• 1998–2000: Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч.

• 2000–2003: ХААН банкны дэд захирал.

• 2003–2004: Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд.

• 2004–2012: Монгол Улсын Их Хурлын гишүүн. • 2009–2012: Монгол Улсын Гадаад харилцааны сайд.

• 2012–2013: Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга.

 • 2013–2015: АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач.

 • 2016–2024: Монгол Улсын Их Хурлын гишүүн.

 • 2017–2019: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. • 2019–2024: Монгол Улсын Их Хурлын дарга.

 • 2025 оноос: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

Шагнал, гадаад хэл

• 2009 онд “Алтангадас” одонгоор шагнагдсан.

• 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртсэн.

• Англи, орос хэлтэй.

Төгсгөл:  Г.Занданшатарын хувьд У.Хүрэлсүхийн тавиул гэж олон нийт үзэж буй. Ямар ч байсан Г.Занданшатар засгийн тэргүүнд зүтгэвэл ард нь одоогийн Ерөнхийлөгч түлхээ болох нь тодорхой зураглал. Түүгээр ч зогсохгүй ирэх сонгуульд У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй тул улс төрийн тогоонд нь түүний том төлөөлөл байж байх учиртай тул ийн нүүдэл хийж байж болзошгүй. Ерөнхий сайдын суудал намын даргын суудлаа, цаашлаад Ерөнхийлөгч гэх эрх мэдлийн үзүүрт зүүгдээстэй байх тул төрийн эргэлтийн гол цикл төвлөрч байгаа энэ тохиолдлыг ямар ч улс төрч алдахыг хүсэхгүй. Тиймээс ч энэ удаад төрд барих түлхээ нь Г.Занданшатар болох гэж буй нь Ерөнхийлөгчийн Ерөнхий сайдын суудлыг тогтвортой байх уу эсэхэд шууд бусаар нөлөө үзүүлсэн гэх хардлагад хүргэж байна. Бүлээн суудлын хүйтэн үнэн болж буй Ерөнхий сайдын албан тушаал улстөрийн тогоонд энэ амралтын өдрүүдэд хэдхэн хүний дунд шийдэгдэх нь ээ...

СЭТГЭГДЭЛ Үлдээх