Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн газар нутаг үздэг БНХАУ тус арлын ойролцоох тэнгис болон агаарын орон зай руу байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцуудаа өдөр бүр шахам илгээдэг бөгөөд үүнийг Тайванийн засаг захиргаа эрс буруушаасаар иржээ. Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлэхдээ, "Хятадын Ардын чөлөөлөх арми улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Тайвань арлын эргэн тойрон дахь усан болон агаарын орон зайд дасгал сургуулилалтын ажиллагаа зохион байгуулж байгаа нь бүрэн үндэслэлтэй, зүй ёсны бөгөөд байх ёстой үйл явдал юм" хэмээн мэдэгджээ.
Тэрбээр ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж, "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурсныг АҮЭБЯ мэдээлэв. Хэлэлцээрийн дагуу манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчилнэ. Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны үнийн өсөлтийг багасгах, тогтвортой хангахад чухал ач холбогдолтой юм
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-д ажиллах үеэрээ тус улсаас нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцлоо. Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тодорхой төвшинд тогтворжуулахыг судлан, Засгийн газрын харьяалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар ярилцсаныг АҮЭБЯ мэдээлэв. Албан томилолтын хүрээнд ОХУ-ын “Газпромнефть” компанийн захирал Александр Валерьевич Дюковтой уулзаж, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах, Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээлд бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлттэй холбоотой дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг багасгах хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ.
2026 оны гуравдугаар сарын 31 хүртэл – 84,087 жуулчин ирсэн байна. Монгол Улс 2025 онд 847,200 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларт хүрсэн бол 2026 он гарснаас хойш ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувиар өсжээ. Монгол Улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөлт үзүүлж, 3 дугаар сарын үзүүлэлтүүд түүхэн амжилтаа шинэчилсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сард ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн нь аялал жуулчлалын улирал хавар эрт эхэлж, өвлийн аялал жуулчлал сэргэж байгааг илтгэжээ. Монгол Улсад дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 175,763 жуулчин иржээ.
Америкийн загвар өмсөгч, реалити шоуны од Кортни Кардашиан (англиар Kourtney Kardashian) нь орчин үеийн поп соёл, шоу бизнесийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний амьдрал, уран бүтээл, бизнесийн талаар дараах мэдээллийг нийтлэл хэлбэрээр хүргэж байна. Кортни Мэри Кардашиан 1979 оны 4 дүгээр сарын 18-нд АНУ-ын Лос Анжелес хотод төрсөн. Тэрээр хуульч Роберт Кардашиан болон телевизийн продюсер Крис Женнер нарын ууган охин юм. Түүний дүү нар нь Ким Кардашиан, Хлои Кардашиан болон Роб Кардашиан юм. Кортни бага насаа Лос Анжелест өнгөрүүлж, католик охидын сургуульд суралцсан. Дараа нь University of Arizona-д суралцан театрын урлагийн бакалаврын зэрэг хамгаалжээ.
А.БАТТҮШИГ: КИНО НЬ 2 САРЫН ӨМНӨ БУУСАН БАЙТАЛ ОДООГ ХҮРТЭЛ ТООЦООГОО ХИЙХГҮЙ БАЙГАА КИНО ТЕАТРУУД МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА!!!