Цахим мэдээ
Нийгэм

Нийслэлд тавдугаар сарын 31 болон зургаадугаар сарын 1-нд архи, тамхи худалдаалахыг хориглолоо

        Архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулах үүднээс зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Хүүхдийн төлөө - миний сонголт" аяныг энэ сарын 20-ноос 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл дэлхийн тамхигүй өдөр, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31-нд, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглолоо. 

Монголчууд 100 тэрбум төгрөгийг тамхинд зарцуулдаг

СЭТГЭГДЭЛ Үлдээх