Өчигдөр буюу 2025.05.21-ний өдрийн 15:00 цагаас эхэлсэн МАН-ын бага хурал 300 гаруй гишүүдтэй эхэлж дундаа хоёр удаагийн 15 минутын завсарлагатай 12 цагийн турш хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын хамтрал цааш үргэлжлэх үү үгүй юу эсэх асуудалд саналын томъёолол гаргаж хамтрана, хамтрахгүй гэсэн байр суурь дээр 50:50 хувьтай санал нэгдэж чадалгүй завсарлага авсан. 00:00 цагаас хойш саналын томъёоллыг нэгтгэж нууц санал хураалт явуулснаар 61:38 харьцаатай засгийн газар АН, ХҮН намтай хамтрах шаардлагагүй гэж үзлээ.
Тодруулбал 126 гишүүнтэй шинэ парламент бий болсноор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн танхимаа АН, ХҮН намтай хамтран кабинетаа бүрдүүлэхээр болж гурван нам хоорондын гэрээ байгуулж бодлогын зөвлөлтэй болсон байв. Гэвч АН-ын зүгээс удаа дараа хамтралын гэрээг зөрчиж улмаар засгийн газар огцор, огцрох амархан жагсаалд гарын үсэг зурсан нь мөн засгийн газарт хамтарсан мөртлөө сөрөг хүчин шиг үйл ажиллагаа явуулж байсан тул хамтын гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр МАН-ын бага хурлын гишүүд санал хурааж цаашид хамтрахгүй гэх тогтоолыг гаргажээ.
МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Я.Содбаатар:
МАН-ын зургаадугаар бага хурал өнөөдөр 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж дууслаа.
Энэхүү бага хуралдаанаар МАН-ын дарга МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. Энэхүү улс төрийн илтгэлийг авч хэлэлцээд нийтдээ намын бага хурлын 40 гаруй гишүүд байр сууриа илэрхийлж УИХ-ын дарга, МУ-ын Ерөнхий сайдаас, намын Ерөнхий нарийн бичгийн даргаас холбогдох асуултуудыг асууж дараах албан ёсны тогтоолыг баталж гаргалаа.
Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоолоор МАН-ын бага хурлын 5 дугаар зүйлийн шийдвэр гарсанг та бүхэнд танилцуулъя.
Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд болон МАН-ын анхан дунд шатны байгуулллагууд намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлээс үндэслэн МАН-ын бага хурлаас тогтоох нь:
Нэгдүгээр заалт: МАН засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлого бүсжилсэн хөгжлийн реформыг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсугай
Хоёрдугаар заалт: МАН-ын бага хурлын 2024 оны 5-р сарын 05-ны өдрийн 5 дугаар хуралдааны 4 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тогтоолыг баталлаа
Намын төлөөллийн төв байгууллага болох олонхоороо шийдвэр гаргасан учраас өнөөдөр 2025.05.22 хамтарсан засгийн газарт орж байгаа бусад намуудад буюу бодлогын зөвлөлд нь танилцуулж цаашдын алхмуудыг хийнэ.
Харин өчигдрийн бага хурлын дараа Ерөнхий сайд хамтарсан засгийн газар тарвал өөрөө огцроно гэж хэлсэн үгийг бага хурлаас гарч ирсэн гишүүдийн хэн нь ч баталж чадсангүй буюу Ерөнхий сайдын огцрох асуудал тус хурлаар яригдаагүй бололтой. Гэвч өнөөдөр /2025.05.22 /-нд өөрийн хүсэлтээр огцрох өргөдөлөө өгчээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх