Цахим мэдээ
Улс төр

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 2025.05.01

2025.05.01-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны  хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. 
  2. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжүүлнэ. 
  3. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 илтгэлийг хэлэлцэнэ.
  4. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох чөлөөлөх тухай хэлэлцэнэ. 

ЧУУЛГАН 57.1 ХУВЬТАЙ ИРЦТЭЙ БАЙВ

Чуулган 72 гишүүнтэй хуралдаанаа эхэлж 57,1 хувиар ирц бүрдсэн байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулъя. Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын Өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна. 

Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд тус тус хуваарилсан. 

                                                                                                                                                                                                                                        үргэлжлэл бий...

СЭТГЭГДЭЛ Үлдээх