Цахим мэдээ
Хэн

АЛБАН ТУШААЛ ХҮНД “ХҮН” БОЛОХ БАТАЛГАА БИШ ГЭДГИЙН БОДИТ ЖИШЭЭ БОЛ Ж.ЭНХЖАРГАЛАН ӨӨРӨӨ ЮМ

Хүний амьдрал богинохон... Тэр мөчидхөн хугацаанд хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл үгүй. Амьдралд сайн муу, сайхан муухай ээлжилдэг нь жам ч гэлээ бусдын амьдралыг хэн нэгэн шүүх нь хамгийн зохимжгүй үйлдэл билээ. Нэн ялангуяа улс төрч, түмнээ төлөөлж төр түшилцэж буй хүн, хүн  ардаа адалж буй хэрэг олны унтууцлыг хүргэсэн гунигт сэдэв өчигдөрхөн гарлаа. Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан Нарангийн энгэрийн хогийн цэг рүү хүүхдүүдээ дагуулж очин тэндхийн амьдралыг харуулаад хичээл хийхгүй бол ийм амьдрал хүлээж буй гэжээ.

                "Хашаалаагүй л болохоос Монгол чинь Перу улс шиг баян ядуугаараа ялгардаг" болчихсон юм уу даа гэмээр хачин жишээ. Хурган баячуудын хүүхдэдээ үлгэрлэх сэдэв ядуу дорой ч амьдарч буй бяцхан үрс болчих гэж хэн санах билээ. Ирээдүйд бэлтгэж буй хүүхдэдээ ийм үлгэр жишээ татан сургаж буй эцэг эх байна гэдэг халагламаар...

Ер нь хүн бүр өөрт оногдсон хувь тавилангаараа л амьдарч буй. Нарангийн энгэрийн хогийн цэгт амьдралаа гээд Ж.Энхжаргалангаас байтугай эх орноосоо мөнгө гуйсангүй. Хог түүгээд ч болтугай ходоодоо болгоод амьдарч байна. Гаднынхан хүүхдээ сургахдаа чи хог хаяад байвал түүнийг цэвэрлэж байгаа хүнд л ачаа болно тиймээс хүнд төвөггүй амьдрах ёстой гэж сургадаг бол манайд эсрэгээрээ аль болох бусдад төвөг удаж тэр ч байтугай хичээл хийхгүй бол хог түүдэг хүн болно гэж жишиж байх шиг гутмаар... Гар нь бохир биш сэтгэл нь бохир хүнээс л бид айх ёстой юм байна. Хог түүдэг хүүхдийг биш худлаа ярьдаг улс төрчийг л бид хог гэж хармаар юм байна. Хүний мууг дээрээс хардаг даргад доороос хүндлэл үзүүлээд ч нэмэргүй юм байна гэх бодит жишээг ганцхан постоос харлаа. Албан тушаал хүнд мөнхийн биш шүү төлөөлөгчөө. Харин хүн байх хүнлэг байх нь ХҮНД мөнхийн оршдог юм шүү.

СЭТГЭГДЭЛ Үлдээх