Цахим мэдээ
Нийгэм

“ЗҮСИЙГ НЬ ХУВИЛГАСАН” МОТОЦИКЛ ХИЛЭЭР ОРУУЛЖ БАЙГААГ ХЯНАХ ГАЗАР АЛГА

              Урин цаг ирж, хотын гудамжаар чанга, ердийн дуутай, эсвэл дуугүй мотоцикл, суррон, мопед хөлөглөсөн хүүхэд залуус, бүсгүйчүүд хөлхөх нь ихэслээ. Сүүлийн жилүүдэд хотын гудамжаар холхих хоёр дугуйтын тоо эрс өсөж, чопперчид, баик хөлөглөгчид тус тусдаа клуб, бүлгэм байгуулан нэгдэх нь ч нэмэгдсэн. Удахгүй Монгол Улсад мотоцикл хөлөглөгч эмэгтэйчүүдийн цугларалт болно. Үүнийг дагаад мотоцикл сонирхогчдын оролцох элдэв арга хэмжээнүүд ч их өрнөх төлөвтэй. Төрийн тэргүүнээсээ эхлээд хоёр дугуйт төмөр хөлөг унаж давхих хоббитой хүмүүс нэмэгдэхийн хэрээр тэдний сонирхолд нийцэх унааг харь орноос импортлох бизнес эрхлэгчид ч олширч байгаа билээ. Хуучин нийгмийн үед “Иж планет”, “Восход”, “Яав” зэрэг мотоцикл хот, хөдөөгүй хөлөглөж байсан бол 2000-аад он гар-саар өмнөд хөршөөс “Бүргэд”, “Мустанг”, “Даюун” тэргүүтэй хөлөг малчдад мориных нь оронд унаа нь болж ирэв. Хятадад үйлдвэрлэсэн мотоциклоор малаа хариулах болсон малчдын цөөнгүй нь унаанаасаа болж эрүүл мэнд, амиараа хохирсон тохиолдол ч олширсон. Харин мотоцикл сонирхогч нийслэлийн хүүхэд, залуус сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн “Харли Дэвидсон”, BMW, “Ямаха”, “Хонда” зэрэг мотоцикл худалдан авч, хө-лөглөж байна. Хөдөөгийн иргэд олон жилийн өмнө бол сэлбэг олдохгүйн зовлонг туулж байсан болохоор “Иж планета”-гийн эд ангиудыг хооронд нь сэлбэж “монголчлон” мотоцикл босгоод уначих-даг байсан.

       Тэгвэл орчин үеийн, өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн, “брэнд” мотоциклуудыг Монголд биш, гадаадад “зүсийг нь хувилгаад” хилээр оруулж ирэн борлуулж буй юм. Уг нь “Харли Дэвидсон”, BMW, “Ямаха”, “Хонда”, КТМ зэрэг брэндийг үйлдвэрлэгчид яг автомашин шиг арлын дугаар хэмээх дахин давтагдашгүй тоог их бие дээр нь шивсэн байдаг. Тэгвэл дээр дурдсан брэндүүдийн нэртэй боловч арлын дугаараар нь шалгаж үзэхээр үйлдвэрлэг-чийн цахим санд бүртгэлгүй мотоциклууд нэлээд олноор нь оруулж ирэх болж. Түүнийгээ фэйсбүүкийн хэд хэдэн группээр дамжуулан худалдаж байгаа нь ч бий. Бүр сугалаат худалдаа зохион байгуулдаг тохиолдол ч гарч байна. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мотоцикл слонирхогч иргэд хандсан ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу өнөөгийн Монополын эсрэг газар, Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв зэрэг байгууллагынхан үл ойшоож буй гэнэ. “БНХАУ болон бусад орноос чанарын шаардлага хангахгүй, их хэмжээний эвдрэл гэмтэлтэй, арлын дугаарыг нь санаатай өөрчилсөн, гарал үүсэл нь тодорхойгүй мотоцикл улсын хилээр олноор нь оруулж ирж байна. Эдгээр тээврийн хэ-рэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхдээ буруу ташаа мэдээлэл өгч, татвар, хураамжаас санаатайгаар зайлсхийх замаар улсын эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулж, дотоодын зах зээлд бодит өртгөөс хэт доогуур үнээр борлуулахын зэрэгцээ мөнгө угаах гэмт хэрэг өдүүлж байж болзошгүй нь” хэмээн дээрх байгууллагынханд хандан гаргасан гомдолдоо зарим иргэн онцолжээ. Өмнөд хөршийн нэгэн хотод сэлбэг нэрээр задалж борлуулж буй, эвдэрсэн мотоциклуудыг зарим нэг хүн худалдаж аваад угсран, арлын дугаарыг нь өөрчлөн хилээр оруулж ирж байгааг энэ төрлийн бизнес эрхлэгч цөөнгүй хүн хэлж байна. Жишээ нь Японоос брэнд мотоцикл оруулж ирэхийн тулд тухайн орны дуудлага худалдаанаас баталгаатай, арлын дугаараар нь шалгахад ямар компанид, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой унаа худалдаж авдаг аж. Тухайн ханш нь хамгийн багадаа 15 сая төгрөг болдог гэнэ. Ингээд хилээр оруулж ирэхийн тулд гаалийн татвар, хураамжаа төлсөөр Монголд борлуулах бодит ханш нь өсдөг аж. Гэтэл сэлбэг цуглуулж, арлын дугаарыг нь өөрчилсөн, гарал үүсэл нь тодорхойгүй “брэнд” мотоциклуудыг Монголд Японы дуудлага худалдааныхтай ижил үнээр борлуулж байна. Мэдээж аль хямдыг нь манайхан авч таарна. Ийм мотоцикл худалдаж авс-наараа иргэд өөрсдийгөө эрсдэлд оруулж буй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, “зүсийг нь ху-вилгасан” мотоцикл оруулж ирэн борлуулж буй аж ахуйн нэгж, иргэд эцсийн хэрэглэгчид буюу мотоцикл сонирхогч залууст чанарын шаардлага хангахгүй, аюулгүй байдалд нь занал-хийлсэн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм. Ингэснээрээ энэ төрлийн унаа унах гэсэн залуу-сыг эд хөрөнгө, цаашлаад амь нас, эрүүл мэндээр нь хохироох эрсдэлтэй гэсэн үг. Тэгвэл холбогдох хууль хяналтын байгууллагынхан юу хийж байна вэ. Импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа эр-хэлдэг Автотээврийн үндэсний төвийн эх сурвалж “Гарал үүслийн болон гаалийн бүрдүү-лэлтийн бичгийг нь үндэслээд улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгодог” хэмээж байна. Гарал үүслийн гэрчилгээ, гаалийн бүрдүүлэлтийн бичгийг нягтлалгүй олгож байж ч мэдэх нь. Харин угсарсан мотоцикл оруулж ирдэг хүмүүс хуурамч бичиг баримт үйлдэн гаалийн бай-гууллагад худал мэдээлэл өгч, өргөдөл бичээд нэмж цөөн төгрөгийн торгууль төлөөд бүр-дүүлэлт хийлгэдэг бололтой. Тэгэхээр Замын-Үүдийн Гаалийн газрынхан сэлбэг үү, бичиг баримт нь бүрэн, үйлдвэрлэгч нь тодорхой мотоцикл уу гэдгийг үнэхээр ялгадаггүй юу, эс-вэл өөр ашиг сонирхол нөлөөлдөг үү, бүрдүүлэлт хийгээд өгдөг нь тодорхой. Ийм мотоциклуудыг каргонд нууж ачин, баглаад илгээж байна. Тиймээс л “зүсийг нь ху-вилгасан”, бүртгэлийг нь өөрчилсөн, “оныг нь залуужуулсан” автобус шиг мотоцикл хилээр олноор орж ирж худалдаалагдахын зэрэгцээ сугалаагаар борлуулж байна. Эцэст нь хулхи мотоцикл оруулж ирээд иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэнд, амиар нь хохироовол хэн хариуцлага хүлээх вэ. Хяналтаа сул тавьсан гаалийнхан уу, улсын бүртгэлд бүртгэсэн Автотээврийн үндэсний төвийнхөн үү, мөнгө цагаан, нүд улаан болсон хулхи мотоциклын наймаачид уу. Тэд бүгд хариуцлагаас зайлсхийж, сэлбэгээр босгосон мотоцикл худалдаж авсан иргэн та л хохироод үлдэнэ. Тиймээс иргэн та тухайн худалдан авах гэж буй мотоциклынхоо брэндийн нэр, арлын дугаарыг “Гүүгл” хайлтын цахим хуудсанд хандан шалгахад тодорхой мэдээлэл гарч ирнэ. Түүнийг нь тулгаж үзэж сонголтоо хийх ёстой юм. Харин холбогдох хууль хяналтын байгуул-лагынхан гаалийн мэдүүлгийн бодит байдлыг нягтлан шалгах, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй мотоциклыг хилээр оруулахгүй байх чиглэлд анхаарч ажиллах ёстой болжээ.

                                                                                                                                                                                                                                     Г.РАВЖАА

СЭТГЭГДЭЛ Үлдээх