Цахим мэдээ
Нийгэм

ХӨСҮТ: БГД-ийн сургууль, цэцэрлэгт улаанбурхны халдвар бүртгэгдэж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.04.25/ мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-д 2025 оны 2-р сарын 18-наас дөрөвдүгээр сарын 24-ний хооронд улаанбурхан өвчний батлагдсан 800 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 570 хүн нь эдгэрсэн бол таван тохиолдол нь гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн. Өвчлөлийн тохиолдлыг авч үзэхэд:

-  Улаанбаатар хот

-  Өмнөговь

- Дундговь

- Хэнтий,

- Баянхонгор,

- Төв,

- Архангай

аймагт халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын 77 хувь нь лабораторийн шинжилгээ, PCR болон эмнэл зүйгээр батлагдсан.

Газар зүйн байршлын хувьд Баянхонгор, Өмнөговь аймагт 177, Дундговь аймагт 90 тохиолдол, Хэнтий аймагт зургаа, Улаанбаатарт 497, Төв аймагт 7, Архангай аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн.

ХӨСҮТ-д 168 тохиолдол, Дундговь аймагт тав, Хэнтий аймагт эмнэлэгт хэвтэж байгаа хүн байхгүй, Өмнөговьд зургаа, Баянхонгор аймагт 11, Төв аймагт гурван тохиолдол тусгаарлагдан эмчлүүлж байна. Дийлэнх нь 10-14 насныхан байгаа ч вакцинд хамрагдах болоогүй нэгээс доош насныхны өвчлөл анхаарал татаж байна. Тиймээс энэ хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байдаг. Ойрын хавьтлуудын 85.2 хувьд хариу арга хэмжээ авч, вакцинд хамруулсан. Голомтын 72 цагийн вакцинжуулалтад 3727 хүнийг хамруулсан. Тандалт судалгаа зэрэгцэн хийж байгаа. Улаанбурхан өвчний вакцинжуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд хийж байна. Хэрвээ таны хүүхэд есөн сартай, хоёр настайдаа товлолт вакцинаасаа хоцорсон бол заавал нөхөж үнэ төлбөргүй хийлгэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 168 хүн байгаагийн 90 гаруй хувь нь хүүхдүүд байна. Агаар дуслаар халдварлаж, амьсгалын замын эрхтэн гэмтэн, арьсан дээр тууралт гардаг эмнэл зүйн онцлог шинжтэй өвчин.

СЭТГЭГДЭЛ Үлдээх