Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурал болж, холбооны ерөнхийлөгчийг сонголоо. Ерөнхийлөгчид таван хүн нэр дэвшээд байсан. Тодруулбал Монгол Улсын шигшээ багийн ахлагч, дараа нь шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж буй мөн Холбооны Техникийн зөвлөлийн дарга Б.Гарьдмагнай, Сөүлийн их сургуулийг спортын менежментээр төгссөн, хөлбөмбөгийн чиглэлээр боловсорсон С.Жаргал, “Ховд” клубийг үүсгэн байгуулагч Ө.Алтай, мөн Н.Болор-Эрдэнэ тэгээд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон. Сонгуулийн өмнө С.Жаргал, Ө.Алтай нар нэрээ татаж буйгаа хэлж, өөрсдөд нь өгөх байсан саналаа Б.Гарьдмагнайд өгөхийг уриалсан юм. Харин Н.Болор-Эрдэнэ нэрээ мөн татахдаа өөрт санал өгөх хүн байвал Ц.Анандбазарыг дэмжихийг уриалжээ. Ийнхүү хоёр нэр дэвшигч шалгаран үлдэж, нууц санал хураалт боллоо. Нууц санал хураалтын дүн гарахад Ц.Анандбазарт 26, Б.Гарьдмагнайд 18 санал өгсөн байна. Ингэснээр Ц.Анандбазар Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаар болж, ойрын хэдэн жил Монголын Хөлбөмбөг хэрхэн хөгжих, ямар бодлого барихыг шийдэх, тодорхойлох юм.
Улс төрч, бизнесмен хүн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох нь ашиг сонирхлын зөрчил, спортын байгууллагын бие даасан байдал, шударга ёсны зарчим зөрчигдөж болзошгүй тул энэ удаагийн Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод буй УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын томилгоонд үндэсний шигшээ багийн тамирчид тун дурамчхан байна. Тиймээс ч эхнээсээ бойкот зарлаж байв.
Тус холбооны экс ерөнхийлөгч А.Ганбаатар нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Монголын хөлбөмбөгийн холбоог 5 тэрбум төгрөгийн өрөнд оруулаад явжээ. Ийм адармаатай замаар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудлыг авах гэж зүтгэж буй нь түүнд хамгийн ашигтай хувилбар ч байж болох...
Эхнээсээ өөр өөрсдийн клубээ орхин тоглохгүй хэмээн мэдэгдэл гаргаж, олон жил мөрөөдсөн аваргын ханцуйгаа шуух хэрэг гарч байна. FIFA-д ч спортын бус хүн нэр дэвшихийг хориглодог. Гэтэл Монголын хөлбөмбөг улс төрчийн хамааралгүйгээр хөгжиж чадахгүй гэж үү?
СЭТГЭГДЭЛ Үлдээх