Цахим мэдээ
Нийгэм

TEMU: АНУ-ЫН ХЭРЭГЛЭГЧДЭД 145%-ИЙН ИМПОРТЫН ТӨЛБӨР НЭМЖ ЭХЭЛЛЭЭ

Хятадын цахим худалдааны Temu компани АНУ-д хүргэгдэх захиалгууддаа дунджаар 145 хувийн "имдортын" төлбөр нэмсэн тухай мэдээлжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд оноосон шинэ тарифын үр дагавар юм. 

  •  Жишээлбэл, Temu дээр 18.47 ам.доллараар зарагдаж буй зуны даашинзны хувьд 26.21 ам.долларын имдортын төлбөр нэмэгдсэнээр нийт үнэ 44.68 м.доллар болж, анхны үнэтэйгээ харьцуулахад 142 хувиар өссөн байна.
  • Харин  Temu-ийн гол өрсөлдөгч Shein үнээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн ч импортын төлбөрийг одоогоор шууд нэмээгүй байна. 
  • Трампын зарласан шинэ бодлогоор Хятадаас АНУ-д импортлох бүтээгдэхүүнүүдэд 145 хувийн тариф ногдуулах бөгөөд 2025 оны тавдугаар сарын 2-ноос 800 ам.доллараас доош үнэтэй барааг татваргүй оруулах нөхцөлийг цуцлах юм.
  • Энэ хөнгөлөлт нь Temu, Shein зэрэг хямд үнийн стратегитай компаниудын АНУ дахь өсөлтийг дэмжиж ирсэн билээ.

Олонхи бизнес эрхлэгчдийн үзэж байгаагаар энэхүү шинэчлэл Temu гэх мэт өрсөлдөгчдийг зах зээлээс шахах ч дотоодын үйлдвэрлэгч, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнесүүдэд нэг талаар боломж авчрах магадлалтай юм. Гэсэн ч ханган нийлүүлэлтийн сүлжээ бүхэлдээ хүнд байдалд оржхэрэглэгчид өндөр үнэ төлж эхлэх эрсдэл өндөр байна гэж шинжээчид дүгнэжээ.

Тарифын огцом өсөлт, “de minimis”-ийг цуцалж буй шийдвэр зэрэг нь зөвхөн АНУ-ын Хятадаас хамааралтай худалдааг биш нийт олон улсын цахим худалдааны бүтэц, жижиг дунд бизнесүүдийн тогтвортой байдалд хүчтэй нөлөө үзүүлэх нь гарцаагүй болж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин