Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны 2025 оны хаврын чуулга уулзалт 4 дүгээр сарын 21-нээс 26-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад дэлхийн 190 гаруй орны Төв банкны удирдлага, Сангийн сайд нар, парламентийн гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины эдийн засаг санхүүгийн тогтвортой байдал, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжил, зээл, тусламжийн үр нөлөө зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Харин Монгол улсаас тус уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, ОУВС-ийн Дэд захирал Кэнжи Окамуратай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, өнгөрсөн онд гарсан эдийн засгийн нааштай үр дүнгүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Энэхүү уулзалт өндөрлөж улмаар тус уулзалтын үр дүн Монгол улсын эдийн засгийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх, эдийн засгийн хөгжил цэцэглэлт ямар түвшинд хүрэх талаар ярьж шуугих байтал эсэргээрээ уулзалтын гол агуулгаас гажсан буюу Сангийн сайд сэтгүүлчдийг дагуулж явж тансаглуулсан агуулгатай болж хувирлаа.
Тодруулбал хэвлэлийнхэн хэн нэгэн сайд, гишүүн явж буй гадаад дотоод томилолтод явсан сэтгүүлч, зураглаачдыг тухайн улс төрчийн халаасны сэтгүүлч, авлига авсан мэт ойлгох нь элбэг. Энэ удаагийн томилолт ч мөн хэвлэлийнхнийг ажил үүргээ гүйцэтгэснээр бус төрийн мөнгөөр зугаацсан мэтээр ойлгуулж үндсэн агуулгаас нь хэт хазайлгаж гол асуудалд нь иргэдийн анхаарлыг татах бус хэвлэл мэдээллийн салбарт дахин нэгэн хонх уялаа.
Монгол улсаас тус чуулга уулзалтыг сурвалжлах эрхтэй хэвлэл мэдээллийг төлөөлөн таван сэтгүүлчийг авч явжээ. Хэвлэлийн зардлыг дэлхийн банкнаас гаргасан бөгөөд иргэдийн хардаж буй төрийн мөнгөөр шоудаж явсан зүйлгүй. Хэвлэл мэдээллийн салбарынхны ундууцаж буй гол асуулт нь
Гэх асуудалд хариулт авах гэж буй.
Төрийн албан хаагчийн гадаад томилолтыг дагалдан зөвхөн сонгогдсон сэтгүүлчид явах нь хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлж болох ч үнэхээр ээлж дараатай, эдийн засгийн сэдвээр мэргэшсэн, квоттын хэмжээнд тааруулан явуулсан бол ёс зүйн хувьд асуудал үүсэхгүй.
Сурвалжлагын үр дүн:
Graph.mn Сэтгүүлч Т.Энэбиш
Худалдааны дайн, улс төрийн тодорхойгүй байдал дунд болсноороо энэ хурлын зочид илүү олон, дэлхийн анхаарлын төвд болсон гэж олон удаа сурвалжилж буй сэтгүүлчид ярина лээ.
Эдийн засгийг сонирхож бичдэг сэтгүүлчийн хувьд хурлын уур амьгал, том гүрнүүдийн амбиц, эдийн засгийн ирэх жилүүдийн таамаглалыг дэргэдээс харах, гол эрсдлүүдийг
хэрхэн бага хохирлоор давах вэ? гэсэн асуудлуудыг мэдрэх зах зухаас нь сонсох завшаан тохиолоо.
Тус хурлын үеэр Европын хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт тэрбум долларын хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн газрын ховор элементээ ашиглан хөрөнгө оруулалт татах, валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсвийн зарлагаа эрэмбэлэхийг зөвлөлөө.
Тус хэвлэлийн чуулга уулзалтаас бэлтгэсэн сурвалжлагууд:
-Graphтойм
https://www.facebook.com/share/p/1FdEu7Qbvt/?mibextid=wwXIfr
-Хурлын сурвалжлагыг унших бол
https://www.facebook.com/share/v/18sLm4V5Uf/?mibextid=wwXIfr
Шийдэл: Тэгэхээр дээрх мэдээллүүдийг нэгтгэн дүгнэвэл хэвлэл мэдээллийн салбарын хэн ч, ямар ч чиглэлээр, хэнтэй ч ажил мэргэжлийн хувьд томилолтоор явж болно. Гагцхүү
Үүргийг хүлээж үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн салбаруудад хардлага төрүүлэхүйц биш байдлаар, иргэдэд ч ойлгомжтой байдлаар төрийн болон албан байгууллага хамарсан хэвлэлтэй холбоотой асуудалд хандахгүй бол хэн ч асуудлын цаана юу болж өрнөснийг мэдэхгүй учраас хардах эрхтэй... Ямартай ч энэ удаад явсан сэтгүүлчдийн хувьд үр өгөөжтэй мэдээллүүд, өөрсдөө ч боловсрох боломж олдлоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх