Цахим мэдээ
Ярилцлага

Эрчим хүчээ хэмнэх энгийн аргууд

Эрчим хүчний реформ хийж, цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдлийн талаар төр засгийнхан хэлэлцэж буй. Хэдийгээр цахилгаан дулааны үнэ нэмэх асуудлыг түр хугацаанд хойшлуулсан ч нэмэх нь гарцаагүй гэдгийг албаны эх сурвалжууд хэлж буй. Тиймээс энэ үед цахилгаан эрчим хүчээ хэмнэх энгийн аргуудыг танилцуулъя. 

Ахуйн цахилгаан хэрэгслээ солихгүйгээр эрчим хүчээ хэмнэх энгийн аргууд 

-Ашиглаагүй болон залгуурт залгаатай орхисон цахилгаан хэрэгслүүдээ салгах. Эдгээр нь өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна. 

-Ус буцалгагч болон цахилгаан данх цэвэрхэн дотортой бол цахилгаан зарцуулалтыг 20 хувиар хэмнэнэ. 

-Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал цахилгаан хэрэглээг 70 хувь хүртэл хэмнэнэ. 

-Хоол хийхдээ савныхаа тагийг тавиарай. Ингэснээр цахилгаан хэрэглээгээ 2.5 дахин багасгана. 

-Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байх. Уут дүүрэн үед тоос сорогч цахилгаан эрчим хүчийг илүү их зарцуулдаг. 

-Цахилгаан машинаар дутуу гэссэн мах машиндах нь бүрэн гэссэнийг машиндахаас илүү эрчим хүч шаардагддаг тул махаа бүрэн гэсгээх хэрэгтэй.

-Хувцсыг 90 градуст угаахад 30 градуст угааснаас долоо дахин их эрчим хүч зарцуулдаг. Харин 60 градуст угаавал гуравх дахин бага цахилгаан шаардана. Тиймээс хувцсаа өнгөөр ялгахаас гадна толбо, хиртэлтээр нь ялгаж бага градуст, бага хугацаагаар угаавал цахилгаан хэмнэнэ.

-Цахилгаан шатнаас аль болох татгалзах нь эрүүл мэндэд тустай. Мөн цахилгаан хэмнэх ач холбогдолтой.

-Агааржуулагч ажиллуулж байгаа бол цонхоо хаах нь цахилгаан хэмнэнэ. 

Байгууллагын цахилгаан хэрэглээг хэмнэх аргууд

-Компьютер, мониторыг “energy saving“ горимоор ажиллуулж, ажлын бус цагаар унтрааж хэвших. Жилд нэг компьютерээс 172кВт.ц = 26500 төг

-Ажлын бус цагаар хэвлэгчийг унтрааж хэвших. Жилд нэг хэвлэгчээс 108кВт.ц = 16600 төг

-Ажлын бус цагаар хувилагчийг унтрааж хэвших. Жилд нэг хувилагчаас 108кВт.ц = 41600 төг

-Аль болох байгалийн гэрлийг ашиглаж, ажлын бус цагаар гэрлээ унтрааж хэвших. Жилд нэг гэрэлтүүлгээс 200кВт.ц = 30800 төг

-Хөргөгч, богино долгионы зуух, ус буцалгагч, кофе чанагчийн хувьд эрчим хүчний А+ болон түүнээс дээш ангиллынхыг сонгох. Жилд эдгээртэй холбоотой зардлыг 15 хувь хүртэл хэмнэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх