Цахим мэдээ
Хаана

Австрали улс 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх, нэвтрэхийг хориглохоор болжээ

Австрали улс 2025 оны 12-р сарын 10-ээс эхлэн 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх, нэвтрэхийг хориглохоор болжээ. Уг хоригт YouTube, TikTok, Instagram, Snapchat гэх мэт 10 олон нийтийн сүлжээ багтаж байгаа аж. Хэрэв 16 хүртэл насны хүүхдүүдэд нэвтрэх эрх олговол ФБ, Тикток, Инста гээд бүх л платформ Австралийн хуулийн дагуу торгууль төлнө.  Энэхүү хууль нь дэлхийд анхных гэж буй боловч бусад оронд ийм төстэй оролдлогууд ихэвчлэн амжилтгүй болж байжээ. Жишээ нь АНУ-ын хэд хэдэн муж ийм хууль хэрэгжүүлэхийг оролдсон ч шүүх дээр цуцлагдаж байжээ

СЭТГЭГДЭЛ Үлдээх