Цахим мэдээ
Хэн

“Халуун сав” тараадаг УЛС ТӨРЧ

       Өдгөө МАН-ын даргаар томилогдсон УИХ-ын гишүүн Н.Учралын улс төрийн байр суурь, нөлөөлөл сүүлийн жилүүдэд өссөн талаар улс төр судлаачид дуу нэгтэй ярьдаг. Гэхдээ тэрбээр олон нийтэд илүү танигдсан 2024 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар Чингэлтэй дүүргийн хамтарсан, Улаанбаатарын хамгийн төв тойрог гэж нэрлэгддэг 10-р тойргоос сонгогдсон явдал байв.

2024 оны сонгуулийн тойргийн шинэ зохион байгуулалтаар нийслэлийг зургаан том хэсэгт хуваасан бөгөөд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хосолсон энэ тойрог нийт зургаан мандаттай. Төр, засгийн төв байгууллагууд байрладаг, улсын хэмжээний шийдвэр гардаг “нүүр царай” болсон бүсээс сонгогдоно гэдэг улс төрийн тодорхой утга агуулгатай. Элчин сайдын яамд, их дээд сургуулиуд, шинжлэх ухаан, соёлын байгууллагууд төвлөрсөн энэ дүүрэг улс төрийн хувьд ч “өндөр босготой” гэж тооцогддог. Гэвч тус тойргийн иргэдийн дунд нэгэн сонирхолтой үзэгдэл аль хэдийнэ хэвшил болтлоо тогтжээ. Тэр нь сонгуулийн бус үеэр тараагддаг улаан өнгийн, нэртэйгээ хэвлэсэн “халуун сав” юм. Иргэдийн хэлж буйгаар, гишүүн Н.Учрал 2019 онд ч мөн адил өмнөх тойрогтоо халуун сав тарааж байсан бөгөөд энэ уламжлал 2024 оны сонгуулийн дараа ч үргэлжилсэн гэх яриа бий. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн олон айл өрхөд уг халуун сав тааралдана. Ахмадууд, эмэгтэйчүүд, залуусын гар дээр нэгэнт төлөвшсөн улс төрчийн бэлэг “СБД-ийн улаан халуун сав” гэх нэршилтэй болтлоо танигджээ.

   

 Энэ нь Монголын сонгуулийн соёл, улс төрчдийн иргэдтэй харилцах хэлбэр хэрхэн өөрчлөгдөхгүй хэвээр байгааг харуулсан нэгэн жишээ гэж дүгнэх хүн цөөнгүй. Улс төрийн өндөр өрсөлдөөнтэй, бодлого ярьдаг ёстой дүүрэгт хүртэл бэлэгтэй холбоотой улс төр буурахгүй байгаа нь анхаарал татах асуудал. 2026 он айсуй. Улс төрийн хүчнүүд бодлого, шинэчлэл, өөрчлөлтийн тухай ярьж эхлэх цаг. Гэвч сонгогчдын дунд нэг асуулт тодхон үлдэж байна.  Халуун сав тараадаг улс төрчөөс бид 2026 онд яг юуг хүлээх вэ?

СЭТГЭГДЭЛ Үлдээх