Дэлхийн зэвсгийн зах зээл шинэ рекорд тогтоов
SIPRI: Топ-100 үйлдвэрлэгч 2024 онд 679 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Стокголмын Олон Улсын Энхтайвны Судалгааны Хүрээлэн (SIPRI)-ээс гаргасан 2024 оны ээлжит тайланд дурдсанаар дэлхийн томоохон зэвсгийн компаниудын борлуулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Тодруулбал, топ 100 үйлдвэрлэгчийн нийт ашиг 679 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс давсан шинэ рекорд юм. Шинжээчдийн хэлснээр геополитикийн хурцадмал байдал, бүс нутгийн мөргөлдөөнүүд, ялангуяа Украйны дайн дэлхийн зэвсгийн эрэлт нэмэгдэхэд нөлөөлсөөр байна.
АНУ ТЭРГҮҮЛЭГЧ БАЙР СУУРИА ХАДГАЛЛАА...
SIPRI-н тооцоогоор 2020–2024 оны хооронд дэлхийн зэвсгийн экспортын 43 хувийг АНУ дангаар эзэлж, олон жилийн давамгайллаа баталгаажуулав. Америкийн батлан хамгаалахын аварга корпорациуд шинэ үеийн технологи, пуужингийн систем, нисгэгчгүй аппаратын үйлдвэрлэлээр дэлхийн зэвсгийн худалдаанд хүчтэй нөлөөлж буй. Европ ч мөн адил өсөлтийн хурдыг алдалгүй, дайнтай бүсүүд рүү зэвсэг, техник нийлүүлэх замаар орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. Тивийн том үйлдвэрлэгчдийн нийлбэр борлуулалтыг үзвэл:
Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад огцом өсөлт юм.

Зураг. Himars суурин пуужин
Украйнд зэвсэг, техникийн хангалт хийсэн талаар албан мэдээнд нэр дурдагдсан компаниудын эхний гурав дараах байдлаар жагсаж байна. Үүнд:
| Компани |
Улс |
Нийлүүлсэн зэвсэг, систем |
|---|---|---|
| Lockheed Martin / Raytheon |
АНУ |
Javelin танк эсэргүүцэгч систем, HIMARS/MLRS пуужинт төхөөрөмж, Patriot/NASAMS хамтарсан систем зэрэг |
| Baykar |
Турк |
Bayraktar TB2/ TB3 байлдааны дрон — Украйнд өргөн ашиглагдсаар буй |
| Rheinmetall |
Герман |
155 мм бууны сум, хуягт техникт хэрэглэгдэх боеприпс, 120/105 мм сум, зарим хуягт тээвэрлэгч техник |
Эдгээр гурван компанийг Украины дайны нөхцөлд хамгийн идэвхтэй нийлүүлэгч гэж шинжээчид нэрлэж байгаа бөгөөд тэд цаашдын хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн өргөтгөлийн талаар ч нээлттэй ярьж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Дүгнэлт
Украины дайн дэлхийн зэвсгийн зах зээлийг зөвхөн идэвхжүүлээд зогсохгүй, геополитикийн бодлогын төвд үйлдвэрлэгч корпорациудыг илүү хүчтэй оруулж ирэв. SIPRI-ийн гаргасан тоон мэдээллүүд бол зөвхөн худалдааны үзүүлэлт биш — мөргөлдөөний үр нөлөө дэлхийн эдийн засгийн нэгэн том салбарт хэрхэн шингэж байгааг харуулах барометр гэдгийг сануулах шиг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх