1992 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр төр, эрхийг хамгаалах, нийгмийн бүх хүрээнд тэдний бүрэн оролцоог дэмжих, ялгаварлан гадуурхлыг арилгах, хүртээмжтэй нийгмийг төлөвшүүлэх олон улсын зорилгыг илэрхийлдэг.
2025 онд дэлхий нийт уг өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог дэмжсэн нийгмийг төлөвшүүлж, нийгмийн дэвшлийг урагшлуулах” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү уриа нь ХБИ-ийн нийгмийн хөгжилд идэвхтэй, үр дүнтэй оролцоог дэмжих олон улсын зорилгыг илэрхийлж байгаа юм.
Монгол Улсад уг зорилгыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Тэгш Хүртээмж Итгэл Үндэсний зөвлөл “Equality for All” тохирлын стандартыг нээж, ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Шинэ стандарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх орчинд чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох, санхүүгийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Байгууллагын зорилго, эрхэм зорилго, алсын хараа
Тэгш Хүртээмж Итгэл Үндэсний зөвлөл нь ХБИ болон асран хамгаалагчдын эдийн засгийн эрхийг хангах, бизнес эрхлэх боломжийг өргөжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Алсын хараа: ХБИ-ийн бизнес эрхлэх орчныг иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцэлд тулгуурлан дэмжиж, тэгш хүртээмжийн шинэ соёлыг Монголд төлөвшүүлэх.
Үнэт зүйлс: Тэгш байдал, хүртээмж, итгэлцэл, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүний эрхийг хүндэтгэх зарчим.
ХБИ-ийн бизнесийг дэмжих шинэ стандарт, бүтээгдэхүүн үйлчилгээ
“Equality for All” стандарт нь:
Эдгээр нь ХБИ-ийн бизнесийг тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Хамтран ажиллагч байгууллагууд
Иргэний нийгмийн байгууллагууд (ТББ): Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо, Дауны холбоо, Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүдийн холбоо, Залуу одонтой ээжүүд ТББ, Санхүү, банкны эмэгтэйчүүд ТББ, МХАҮТ
Хувийн хэвшлийн байгууллагууд: Төрийн банк, Голомт банк
Төрийн байгууллагууд: Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний хөгжлийн төв
Энэхүү арга хэмжээ нь ХБИ-ийн бизнес эрхлэлтийг дэмжихээс гадна Монголд тэгш оролцооны шинэ үнэлэмж, соёлыг төлөвшүүлэх чухал алхам болж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх