Цахим мэдээ
Улс төр

Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙ САЙД БОЛВОЛ МОНГОЛ УЛС “ЖЭНКО”-ГООС САЛЖ ЧАДАХ УУ?

ҮГҮЙ,  Харин нөлөөллийн хэлбэр нь өөрчлөгдөж ил биш хэлбэрт шилжих магадлал өндөр. Үндэслэл:

- Жэнко Баттулга – улс төрийн тоглогчоос “эрх ашигтай сүлжээ” рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга бол намын албан ёсны эрх мэдлээр бус хувийн нөлөөлөл бүлэглэл, медиа, санхүүгийн механизмаар тоглоомын гол оролцогч хэвээр байна. Мөн 2021 оноос хойш түүнийг шууд дэмжигч улс төрчид жишээ нь Т.Доржханд, С.Ганбаатар гэх мэт улстөрчид улс төрийн тавцанд байр суурь эзэлж байгаа

- Г.Занданшатар бол МАН доторх төв жин, гэхдээ эрс шинэчлэг биш – Тэрээр парламентын институцийн лидер, системийн хүн. Гэхдээ МАН-ын дотоод бүлэглэлийн тэнцвэрийг хадгалах хүн учраас Жэнкогийн бүлэглэлтэй шууд “дайтах” магадлал бага. Гэвч Жэнко талын бүлэглэлүүдийг “төвөөс шахах” алхам хийж болзошгүй

- Жэнкогүй улс төр гэх нь хэт өөдрөг үзэл... Түүний мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бизнес сүлжээ, аймаг орон нутгийн нөлөө бүхий хүмүүс байдаг. 2024 оны УИХ, 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсвэл хүн гаргах магадлалтай.

Ирээдүйн таамаг:

Шинэ сайдын зурах шинэ зураг төлөв юу болох вэ? Мэдээж Г.Занданшатар Ерөнхий сайд болно. МАН-ын дотоод тэнцвэр үүгээр хадгалагдаж эхэлнэ. Бүлэглэлүүдийг дарна. Жэнко ил биш ч сүүдэр нөлөөгөө хадгална. Медиа, мөнгө, барьцаагаар тоглоно. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед Жэнкогийн хүн нэр дэвшинэ эсвэл “улс төрийн эргэн ирэлт” –ийн оролдлого гарна. Өөрөөр хэлбэл Г.Занданшатар Ерөнхий сайд болох нь улс төрийн зохицуулалт, тогтвортой байдлыг илэрхийлж болох ч Жэнко Баттулгын улс төрийн нөлөө зохицуулалт бүр мөсөн арилна гэдэг нь юу л бол... Үүгээр Х.Баттулга бол “тулааны биш, суурь нөлөөллийн тоглогч” болж буй...

МАН-ын өчигдөр /2025.06.09/ болон бага хурлын гишүүдийн 67 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад дэмжигдсэн. Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг 5 хоногийн дотор УИХ-д оруулж, парламентын олонхоор шийдвэрлэх хуулийн заалттай.

СЭТГЭГДЭЛ Үлдээх