Хамтлагийн ахлагч RM буюу Kim Namjoon-ийн талаар танилцуулаж байна. Тэрээр 1994 оны есдүгээр сарын 12-нд Өмнөд Солонгос улсд төрсөн бөгөөд нэг охин дүүтэй. Kim Namjoon Охины Орд 181см Өндөр. Хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт “Friends” цуврал үзэж англи хэл сурч байсан гэдэг. Тэрээр англи хэлийг шамдан суралцахын зэрэгцээ шүлэг бичих авьяастай байсан тул дунд сургуульд байхдаа олон шагналыг хүртэж байжээ.
11 настайдаа багшаараа дамжуулж реппер Eminem-ийн дууг сонссон нь түүнийг хип хоп урсгалыг сонирхож реппер болоход нөлөөлсөн гэдэг. Улмаар маш их эрч хүчийг энэхүү урсгалаас мэдэрсэн тул өөрөө дууны үг зохиож эхэлсэн байна.
Түүний талаар сонирхолтой баримт хүргэе. IQ нь 148 тул их сургуулийн шалгалтдаа тэнцэж шилдэг сурагчдын нэг болж байсан. - Тэрээр хүний эрхийг маш ихээр дээдэлдэг ба бэлгийн цөөнх хүмүүсийг дэмждэг гэдгээ хэд хэдэн удаа хэлж байсан удаатай. - Түүний дуртай өнгө нь хар, ягаан мөн нил ягаан. Ялангуяа нил ягаан өнгөнд багаасаа дуртай байсан бөгөөд энэ өнгө нь түүнд бага насыг нь санагдуулдаг хэмээн ярьж байжээ. - Түүний мөрөөдлийн болзоо бол энгийн ахлах сургуулийн болзоо. Хамтдаа кино үзэж, хоол идээд, гадуур зугаалах гэх мэт энгийн зүйлс хийх нь сайхан хэмээжээ. - Тэрээр дотуур байрандаа хамтлагийн гишүүн V-тэй нэг өрөөнд хамт байдаг байсан.
Мөн түүний Гэр бүлийнхэн нь түүнийг реппер болно гэхэд маш ихээр эсэргүүцэж байсан ба Namjoon ээжээсээ "Та нэгдүгээр зэрэглэлийн рэппер хүүтэй байх уу? Аль эсвэл 5000-д жагсдаг оюутан хүүтэй байх уу?" хэмээн асууж байсан аж. Гэр бүлийнхэнд нь ийм өндөр IQ-тай хүүгээ урлагийн замаар алхуулна гэдэг хэтэрхий хайран санагдсан байх. Дашрамд дуулгахад саяхан Америкийн томоохон хөгжийн нэвтрүүлгээс хамгийн дуртай крор артист төрөлд ялалт байгуулаад амжжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх