Цахим мэдээ
Хэн

Брэндийн хувцсаар хахууль авсан гэх Ж.Ганзоригт найман сая тoгрoгooр торгох ял оноов

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар, М.Очбадрах, Д.Сувд-Эрдэнэ нар өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас эхлэн хоёр хоног хэлэлцээд баасан гарагт шийтгэх, цагаатгах тогтоолоо гаргалаа.
Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрийн болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авч байсан гэдэг. Тодруулбал, “Люлюли мон”, “Левайс”, “Эм энд Эс”, “Бурберри”, “Пума”, “Поло”, “Найк”, “Ээш”, “Майкл корс”, “Кос”, “Юникло”, “Массимо дутти”, “Гуччи”, “Келвин клайн”, “Адидас”, “Тимберланд”, “Скейчерс” зэрэг брэндийн пүүз, oмд, цамц, футболка, костюм, пиджак, цув зэрэг дөрвөн сая гаруй төгрөгийн эд зүйлсийг хахууль болгож авсан хэрэгт холбогдсон юм.
Мөн эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаар оффис болгож авахдаа эрх мэдлээ ашигласан, төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 онд таван жилийн хугацаатайгаар Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд олгосон 0.9 га талбайг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, шууд худалдан авахыг тулган шаардсан хэрэгт буруутгагдсан. Бас “Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг 282.5 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 100 саяд нь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэр чилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болж, эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан юм.
Эл хэргийг Баянзүрх дүүргийн Эрүү гийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалан 2024 оны гуравдугаар сарын 1-нд хэлэлцээд яллагдагч нарыг цагаатгаж байв. Тэгвэл oнгoрсoн баасан гарагт шүүх бүрэлдэхүүн тогтоолоо танилцуулахдаа Ж.Ганзоригийн холбогдсон нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгон, хахууль авсан хэргийг нь хoнгoрүүлэн ooрчилж, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцоод нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, найман сая тoгрoгooр торгох ял шийтгэсэн.
Улмаар цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 7.6 сая төгрөгөөр торгохоор болов. Эд мөрийн баримтаар хураасан дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй хувцсыг устгахаар шийдвэрлэлээ. Ж.Ганзориг нь гэмт хэргийн улмаас олсон орлого болох дөрвөн сая төгрөгөө Төрийн санд тушаасныг улсын орлого болгохоор болжээ. Харин Д.Энхтуулд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр цагаатгалаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх