Цахим мэдээ
Мэдээ

Ослын улмаас 1 хүүхэд амиа алдаж, 8 хүүхэд гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 2 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар эцэг эх асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж, 1 хүүхдийн амь хохирч, 8 хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй байх, жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх