Вьетнамд болж буй “AVC Nations Cup 2025” тэмцээнд Монголын волейболын эмэгтэй шигшээ баг оролцож байна. Манай баг өчигдөр Индонезийн багтай тоглож, 3:0-оор хожигдлоо.
Монголын баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Ираны шигшээ багтай хийнэ. Энэ тэмцээнд Казахстан, Филиппин улсын шигшээ багаас гадна Ираны эмэгтэй баг тун өндөр амжилтыг үзүүлж байна. Тэд дөрвөн тоглолтоос гурван хожилтойгоор хэсэгтээ гуравт жагсаж байна. Өнөөдөр болох Иран, Монголын шигшээ багийн тоглолтын дараа хэсгийн байрлалд өөрчлөлт орох юм.
Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй “AVC Nations Cup 2025” тэмцээнд 11 улсын баг оролцож байгаагаас Монголын баг “В” хэсэгт багтсан. Энэ хэсгийг Казахстан дөрвөн хожилтойгоор тэргүүлж байгаа бол Филиппин гурван хожил, нэг хожигдолтой удаалж байна.
Манай шигшээ баг одоогоор дөрвөн тоглолт хийсэн ч Шинэ Зеландын багаас нэг оноо авч чадсан юм.
В ХЭСЭГ:
1. Казахстан - 12 оноо /4 хожил/
2. Филиппин - 10 оноо /3 хожил, 1 хожигдол/
3. Иран - 7 оноо /3 хожил, 1 хожигдол/
4. Индонези - 4 оноо /1 хожил, 3 хожигдол/
5. Шинэ Зеланд - 2 оноо /1 хожил, 3 хожигдол/
6. Монгол - 1 оноо /4 хожигдол/
СЭТГЭГДЭЛ Үлдээх