Цахим мэдээ
Мэдээ

ХУРД | "БҮСГҮЙ" амьд хөгжмийн тоглолт Зун ч боллоо тэнд болзъё...

Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ. 

Төрсөн ах дүүсийн байгуулсан "Хурд" хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын циркт амжилттай тоглож, цоо шинэ давалгаа эхлүүлжээ. 

Хурд"-аас ч өмнө гэр бүл дотроо хамтлаг байгуулчихсан байсан ...

 Гитарчин Д.Отгонбаяр хамтлагийнхаа нэрний тухай "Тухайн үед хамгийн хурдан унаа галт тэрэг байлаа. Хэмнэлтэй, гоё нэр өгмөөр санагдаад галт тэрэгний хурдыг бодож байгаад “Хурд” гэж нэрлэсэн" гэжээ. 

Хаана: SocialPay Park

Хөтөлбөр эхлэх: 18:00

Хөтөлбөр дуусах: 23:30

Ерөнхий ивээн тэтгэгч: @MCSTechnologies

@TechPackGroup

@PickPackGroup

Мэдээлэл авах утас: 9913-9933, 8011-9000, 8550-0000

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх