Тэрхүү мэдэгдэлдээ “Буриад үндэстний соёлын үнэт өв болсон ардын дуу болох “Эргэлдэн наадъя” дууг утга санааг нь илтэд гуйвуулан дуулсан нь хүүхэд залууст садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, Буриад үндэстний өв соёлд бүдүүлгээр халдан доромжилсон үйлдэл боллоо” гэжээ.
“Тохойн чинээ боовондоо
Тостой гондом углая аа,
Тонгойж байгаа охиных нь
Дотоожийг нь сугалъя аа.
Уруул амыг нь хөхье өө
Оройжингоо нухъя аа
Эргэлдэн наадъя аа
Элдэв янзаар шаалцъя аа” гэж өөрчлөн дуу хийсэн байдаг.
Буриад үндэстний өв соёл, ёс заншлыг илтэд гутаан доромжилсон үйлдэлдээ ажлын тав хоногийн дотор албан ёсоор уучлалт гуйхыг, дахин ёс бус үг хэллэгтэй болгон гуйвуулсан дууг олон нийтийн өмнө дуулахгүй, цацахгүй байхыг шаардаж, мэдэгдэл хүргүүлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх