Цахим мэдээ
Мэдээ

Боловсролын сайд П. Наранбаяр "Боловсролын салбарт ажилладаг 112 мянган хүн хөнгөлөлт эдэлнэ..."

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүд, их сургууль, коллеж гээд бүхий л боловсролын байгууллагад ажилладаг ажилтан, багш нар, цалин авдаг 112 мянган хүнийг энэ системд хамруулна. 

Бидэнтэй гэрээ байгуулсан бүх байгууллагад төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Боловсролын яамны зүгээс хувь хүний мэдээллийг чанд нууцалж, хамгаална. Багш нарын өөрсдийн хүсэлтэд суурилж ийм арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлого зогсохгүй, цаашдаа ч үргэлжилнэ. Багш нарын орлогыг бодитоор дэмжиж,  боловсон хүчний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүмүүс худалдаа үйлчилгээний газраас үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр хувийн аж ахуйн нэгж, арилжааны банкууд, бусад салбарын төлөөлөлтэй ярилцлаа. Монголын багш нарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Энэ холбоогоор дамжуулан зохион байгуулалтыг хийж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх