Цахим мэдээ
Нийгэм

Улаанбаатар, Монголын онцлох долоо хоног, Үйл явдлын тойм

2025 оны зургаадугаар сарын 9-15-ны хооронд Монгол Улсад болон олон улсад дараах үйл явдлууд болохоор байна.

Улаанбаатар хотод:

  • 6 дугаар сарын 9-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
  • 6 дугаар сарын 11-нд: Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо.
  • 6 дугаар сарын 12-нд:
    • Дэлхийн цусны донорын өдөр тохионо.
    • Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалт эхэлнэ.
    • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэлнэ (12, 13-нд).
  •  
  • 6 дугаар сарын 14-нд: “MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх “Khangarid Cup” тэмцээн болно.
  • 6 дугаар сарын 15-нд: Дэлхийн ган цөлжилттэй тэмцэх өдөр тохионо.
  • 6 дугаар сарын турш: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран Яармаг дахь “IC Park”-т “Модлог гарден экспо” ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн-худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

 

Орон нутагт:

  • Архангай аймаг: Аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

Хилийн чанадад:

  • 6 дугаар сарын 10–16-нд: Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
  • 6 дугаар сарын 13–20-нд: Унгарын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
  • 6 дугаар сарын 22-ныг хүртэл: Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх