Цахим мэдээ
5W1H

ЭМД-ын сангаас 0-18 насны хүүхдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал 66.2 тэрбум төгрөг хүрсэн байна

0-18 насны 1.3 сая хүүхэд эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан бөгөөд төрөөс 21.1 тэрбум төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүлжээ. Тодруулбал, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн 564,563 удаагийн тусламж, үйлчилгээнд 53 тэрбум төгрөг, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн 197,397 удаагийн тусламж, үйлчилгээнд 13.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.


Мөн 0-18 насны хүүхдэд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ жил бүр тогтмол өсөж байгаа бөгөөд ЭМД-ын сангаас 2023 онд 180 тэрбум төгрөг, 2024 онд 211.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх