2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор Шуурхай багийн хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, зохиомол түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албан хаагчидтай хамтран 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 72 зөрчлийг илрүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх