Цахим мэдээ
Хэн

"K-WAVE CONCERT" тоглолт үнэ төлбөргүй, ганцхан удаа тоглогдоно

“Korea Week” арга хэмжээг тохиолдуулан, БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны харьяа БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын KTO Улаанбаатар төлөөлөгчийн газар та бүхэнд "K-WAVE CONCERT"-ийг бэлэг болгон барьж байна. Тодруулбал, БНСУ-ын олон ангит киноны дууны хатан буюу “K-Drama OST Queen” гэж тодорхойлогдсон PUNCH Монголд анх удаа ирэх гэж байна!

Түүний нийт дуу нь нэг тэрбум гаруй үзэлттэй бөгөөд "K-POP" сонирхогч залуустаа зориулан амьд тоглолт хийх гэж байна.

 Punch-ийн алдартай бүтээлүүдийг дурдвал:

  •  Stay With Me (Goblin киноны дуу) – 541 сая үзэлт
  • Say Yes (Moon Lovers: Scarlet Heart Ryeo киноны дуу) – 330 сая үзэлт
  • Everytime (Descendants of the Sun киноны дуу) – 333 сая үзэлт

Тоглолт энэ сарын 7-нд (2025.09.07) Сүхбаатарын талбай дээр 19:00 цагт болно. Энэхүү тоглолт нь ГАНЦХАН удаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болох юм.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын Соёл Спорт Аялал жуулчлалын яам, БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар

Дэмжигч: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ

Нэмэлт мэдээлэл: Evandis Entertainment

СЭТГЭГДЭЛ Үлдээх