Цахим мэдээ
Хаана

Калифорнийн ой хээрийн түймэр нэг минутанд найман хөлбөмбөгийн талбайтай тэнцэх газрыг шатаажээ.

Калифорни мужийн Туоламне Каунти дүүрэгт 6-5 гэж нэрлэгдсэн ой хээрийн түймэр хурдацтай тархаж байна. Тодруулбал, Мягмар гаригт (2025.09.02) буусан хүчтэй аяганы улмаас түймэр дэгдэж, Лхагва гаригт 28,328 км² талбай шатжээ. 350 гаруй хүнийг яаралтай нүүхэд бэлэн байхыг сануулжээ. Түймрийг одоог хүртэл дарж чадаагүй бөгөөд хамгийн багадаа таван орон сууж шатсан байна.

Түймрээс болж 1854 онд баригдсан түүхэн дурсгалт шуудангийн барилга бүрэн устжээ.

Хятад Кэмп гэх жижиг хотыг анх 1849 онд Хятадын уурхайчид байгуулжээ. Энэ нь Калифорни мужийн түүхэн дурсгалт газрын жагсаалтад багтдаг бөгөөд хэд хэдэн киноны зураг авалт болсон газар.  Тус улсын цаг уурын албаны мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Туоламне Каунтид төдийгүй ихэнх нутгаар хуурай аянга цахиж, олон газарт түймэр дэгдээсэн.

Албаныхан 6-5 ой хээрийн түймрийг нийт 22 түймрийг нэгтгэсэн Есдүгээр сарын аянга нэртэй бүлэгт оруулсан байна. Өдгөө 600 гаруй гал сөнөөгч тухайн гал түймрүүдтэй тэмцэж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх