Цахим мэдээ
Нийгэм

Нийслэл хотод 2800 камер бүрэн ажиллаж зөрчил илрүүлж, торгож эхэллээ

      Өнөөдөр буюу 2025.09.04-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд 2800 камер бүрэн ажиллаж тус камерт хязгаарлалттай үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол камерт өртөх бүрт торгууль ногдуулна. Мөн:

- Энхтайваны өргөн чөлөө - Төв шуудан, Улаанбаатар Их дэлгүүрийн уулзвар

- Нарны зам - 120 мянгат, ТЭЦ -4 орчим

- Чингисийн өргөн чөлөө - Баянзүрхийн шинэ гүүр орчим

- Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварууд

- Яармаг чиглэл, Нисэхийн зам

- Энхтайваны өргөн чөлөө - Соёлын төв өргөө, Цагдаагийн академийн уулзвар

Эдгээр камер нь:

  • Улаан гэрэл зөрчих
  • Гар утас ашиглах
  • Зөвшөөрөгдөөгүй эгнээгээр явах
  • Хурд хэтрүүлэх
  • Суудлын бүс зүүхгүй байх

зэрэг зөрчлийг илрүүлж торгууль оногдуулах юм. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх