Цахим мэдээ
Хэзээ

Сурагчдын амралт болон бие даалтын долоо хоногийн хуваарь...

2025-2026 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Энэ хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч 110 мянга гаруй багш ажилтан ажиллах тооцоолол гарчээ.

Сурагчдын амралтын хуваарийг Боловсролын яамнаас баталжээ

Өвлийн амралт Бага ангийн сурагчид Арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амарна, дунд ангийн сурагчид Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарна, Ахлах ангийн сурагчид Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэх бөгөөд амралтын эхний долоо хоногийг цахимаар хичээллүүлэх аж.

Бие даалтын долоо хоногийн хувьд нийслэл болон орон нутгийн хичээлийн жилийн нэг болон хоёрдугаар улиралд нэг долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар зохицуулалт хийжээ.

Нийслэл болон орон нутгийн сурагчид Аравдугаар сарын 20-26 нд бие даалтын долоо хоног байхаар зохицуулалт хийжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх