Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд өнгөрсөн оны нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол гарч олон айл өртөж эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг гаран билээ. Тэгвэл, хүнд даацын автомашины тээвэрлэж явсан шингэрүүлсэн хийн дэлбэрэлтэд худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр өртөж, оршин суугчид нь орон сууцандаа амьдрах боломжгүй болж өдийг хүртэл түрээсийн байраар амьдарч байгаа юм..
Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус байрыгэнэ оны нэгдүгээр сард дахин засварлахгүй, нурааж дахин шинээр барина гэсэн. Барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон.
СЭТГЭГДЭЛ Үлдээх