100 гаруй эмийн ургамал ургадаг, 163 төрлийн усны шувуу нүүдэллэн зусдаг Баянхонгор аймгийн дөрвөн сумын нутаг дамнан урсдаг, хүн мал, ан амьтад ундаалдаг Өлзийт гол уурхайн хөлд сүйдэж байна. Найман жилийн турш уул уурхайн хор уршгаар ус нь бохирдож, голын сав газар сүйдсэн байна. Өлзийт гол цутгадаг гурван нуурын хоёр нь ширгэжээ. Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Монгол улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайдад хандан нутаг оронд нь дураараа дургиж байгаа асуудалд анхаарлаа хандуулж, нутгийн иргэдийг хүлээн авч уулзахыг хүслээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх