Шинэ засгийн газарт 10 гишүүн шинээр томилогдож, 9 сайд улиран ажиллана
Ерөнхий сайд Г.Занданшатар "Мега төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд өмнөх засгийн 1/3-ийг хэвээр үлдээж өнөөдрөөс авлигаас ангид ажиллах зарчмаа тунхаглан танхимаа бүрдүүллээ. УИХ-д суудалтай намын төлөөллийг Засгийн газарт оруулах зарчим баримталж АН, Үндэсний эвслээс бусад улсын их хуралд суудалтай нам оруулж Засаг бүрдлээ. Тухайлбал:
- Н.Учралыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад
- С.Амарсайханыг Шадар сайдад
- Т.Доржхандыг Шадар сайдад
- С.Бямбацогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад
- Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдад
- Б.Жавхланг Сангийн сайдад
- Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад
- Г.Дамдиннямыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад
- Д.Батлутыг Батлан хамгаалахын сайдад
- Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад
- П.Наранбаярыг Боловсролын сайдад
- Т.Аубакирыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад
- Б.Дэлгэрсайханыг Зам тээврийн сайдад
- Ч.Ундрамыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад
- Э.Бат-Амгаланг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад
- Ж.Энхбаярыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад
- Э.Батшугарыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад
- Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдад
- Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдад тус тус томилохоор танилцууллаа.
Энэ удаагийн засгийн газарт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шадар сайдаар орж ирэх нь гэсэн таамаглал явж байсан бол түүний оронд Шадар садаар С.Амарсайханыг танилцуулж Үндэсний эвсэл засагт нэгдсэнгүй...
СЭТГЭГДЭЛ Үлдээх