Цахим мэдээ
Хэн

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНИЙ ОРЛОГОО НОТЛОХ АСУУДЛЫГ БИД МАРТААГҮЙ...

Шинэ засгийн газрын сайд найрын томилгоо хийгдэж хэдэн сайд нартайгаа хэл амаа нийлүүлж байх зуурт  нэг л зүйл гээгдэж орхигдлоо. Шинэ Ерөнхий сайд тодордгоороо тодорч шинэ сайдууд ч суудлаа эзлэх нь эзэлнэ. Харин экс сайд суудлаа тавьж өгөх болсон үндсэн шалтгаан хаана нуугдах вэ? “Монгол Улсын Ерөнхий сайд нь ард түмний итгэл, хариуцлагын дээд жишиг байх ёстой. Гэтэл олон нийтийн дунд Л.Оюун-Эрдэнийн орлого, хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой асуултууд даамжран даамжирсаар мартагдахад хүрлээ. 
Л.Оюун-Эрдэнэ Монголыг дааж давшгүй өрөнд унагах уу?
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний том хүү ажил хөдөлмөр эрхэлдэггүй, сургуульд сурах гэж бэлдэж буй залуу хаанаас, ямар орлогын эх үүсвэрээр гэргий болох эмэгтэйдээ үнэтэй машин, үнэтэй хувцас цүнх, бөгж бэлэглэсэн бэ? гэдэг тодорхойгүй байдал өнөөдрийг хүртэл ард түмэнд асуулт хэвээр байсаар л байна. Харин УИХ-ын эрхэм гишүүн хариулт өгөхгүй байсаар л байна. Төрийн ордонд түм түжигнэж бум бужигнаж байгаа ч гэлээ улс төрийн иймэрхүү бужигнаан дундуур эвтэйхэн дарагддаг асуудлууд шиг орлого нотлох энэ асуудлыг эвтэйхэн дараад өнгөрчихмөөргүй байна. Эрхэм гишүүнээ орлогоо нотол... 
“Монгол Улсын Авлигын эсрэг хуульд зааснаар төрийн өндөр албан тушаалтан бүр хөрөнгө, орлогоо ил тод мэдүүлж, эх үүсвэрийг нь нотолж байх үүрэгтэй. Иргэд төрд итгэх итгэлээ алдаж байгаа нь энэ систем хэзээ ч хэрэгжихгүй байгаатай шууд холбоотой
 Орлогоо нотол, үгүй бол огцор

“Төрийн өндөрлөгөөс эхлээд ил тод байдал, хариуцлага нэхэх цаг ирсэн. Л.Оюун-Эрдэнэ та үнэхээр шударга ёсыг мөрддөг бол, орлогоо нотолж, хөрөнгийн эх үүсвэрээ олон нийтэд ил болгох ёстой.” Үүнийг иргэд бид ч нотлох хүртэл нь шаардах ёстой. 

                                             “Шударга ёс бол үг биш, үйлдэл. Төрийн эрх баригчид эхлээд өөрсдөөсөө үлгэрлэх ёстой.”

СЭТГЭГДЭЛ Үлдээх