Цахим мэдээ
Мэдээ

Дасгалжуулагч Н.Алтанхуяг "Хүмүүсийн бэлэглэсэн 22 мориороо олон улсын наадамд оролцоно..."

Моринд хайртай хүмүүс хүлэг морьд бэлэглэх аяныг зохион байгуулжээ.Одоогийн байдлаар хандивын дансанд 12 сая төгрөг цуглараад байгаа бөгөөд энэ мөнгийг сургалт зохион байгуулахад зарцуулна гэдгийг хэлж байгаа юм. Тэгвэл хүмүүсийн бэлэглэсэн 22 мориороо улсын баяр наадамд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Үргэлжлүүлэн олон улсын наадамд оролцоно гэдгийг дасгалжуулагч Н.Алтанхуяг хэллээ. Тэдний хувьд 2025 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй морьт харвааны сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Мөн хандив илгээсэн бүх хүнд, Н. Алтанхуяг багшийн МОНГОЛ ХАРВАА НАМНАА номыг бэлэглэнэ гэлээ. Мөн есдүгээр сарын дундаас Намнаа академи болон Талын дайчид клуб хамтран Монгол Улсын 21 аймагт хүрэлцэн очиж сургалт явуулж, нум, сум, хоромсого, саадаг бэлэглэхээр төлөвлөжээ.

Сургалт Жаргалантын аманд зохион байгуулагдх бөгөөд анхан шатны сургалт хоёр цаг үргэлжлэх аж. Тодруулбал, нум, сумаар харвах, хурдан сумалгааны техник, морь унаж сурах гэсэн хөтөлбөртэй аж.  Түүнчлэн ирэх  сарын дундуур 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах Морьт харвааны тэмцээнээ зохион байгуулагдсаны дараа есдүгээр сарын эхээр хандивлагч нартаа зориулсан ӨДӨРЛӨГ зохион байгуулах юм байна.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх