Лондон хотын Хаунслоу дүүргийн оршин суугч Роксана Лека нь 22 настай. Бага насны хүүхдэд хэрцгий хандсан долоон үйлдлээ одоогийн байдлаар хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр нэгэн хүүхдүүдийн нүүр рүү өшиглөж, мөрөн дээр нь гишгэсэн ноцтой хүчирхийлэл үйлдсэн байна.
Цагдаагийн мэдээлснээр Лека нь 2023 оны аравдугаар сараас 2024 оны зургаадугаар сарын хооронд хоёр цэцэрлэгт энэхүү зүй бус үйлдлээ давтсан байна. 2023 оны зургаадугаар сард Твикенхэм дэх нэгэн цэцэрлэгт ажиллаж байхдаа тэр хэд хэдэн хүүхдийг чимхэж, гэмтээсэн байх нь нотлогдсон байна. Нийт 21 хүүхдэд гар хүрч, хүчирхийлсэн хэрэг гарч, гэм буруутайг нь тогтоосон.
Цагдаа нар цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг шалгахад Лека нь хүүхдүүдийн гар, хөл, гэдэс зэрэг газарт нь хувцасны доогуур нь гараа оруулан чимхэж, маажиж байсан талаар хэлсэн.
Тэрбээр нэг өдрийн дотор хэд хэдэн хүүхдийг олон арван удаа чимхэж, хүүхдүүд уйлж, айн зугтаж буй нь бичлэгт харагдах аж. Нэг удаа нэгэн хүүгийн нүүр рүү удаа дараа өшиглөж, мөн хөнжлөөр чанга өлгийдөн бүтээж, уйлахад нь амыг нь таглаж байжээ.
Мөрдөн байцаалтын явцад Лека нь ажлаа эхлэхээс өмнө каннабис/хар тамхи/ татдаг байсан нь тогтоогдсон ба мөн хүүхдүүдийн дэргэд электрон тамхи татдаг байсан нь хүртэл тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх