Өнөөдрийн байдлаар Улаанбурханы батлагдсан тохиолдол 8000 давж 8154 болоод байна. Үүнээс 6272 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор эмнэлэгт 666 хүн, гэрээр 1210 хүн эмчлүүлж байна. Халдварт өвчний хэсгийн ачаалал өмнөх байдгаасаа хоёр дахин их болжээ. Хүн бүр хүүхдээ үзүүлэх гэж яаран, хамгийн багадаа л гэхэд гурав, дөрвөн цаг хүлээж байж эмчдээ үзүүлж байна.
Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусийн гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин. Тийм учраас бага насны хүүхдүүдийг олон нийтийн хамарсан цуглаанд хамаагүй авч гарахгүй байх, маск зүүлгэх зэрэг анхааруулгыг өгөөд байгаа юм.
Халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их халдвар авсан. Мөн вакцины бүрэн тундаа хамрагдаагүй болон вакцин хийлгэх насанд хүрээгүй бага насны хүүхдүүд хүндэрч байгааг ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх