Залуу уран бүтээлч Magnet Brain "Berlin Music Video Awards" (BMVA)-аас "Soul Mantra" дуугаараа “Шилдэг дуу” мөн "Obscure Agency"-аас “Шинээр гарч ирж буй шилдэг уран бүтээлч” гэсэн хоёр шагнал хүртлээ
Уг дуу нь дэлхийн шилдэг 10 дуунд багтаж, олон улсын түвшинд үнэлэгдэн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
“Berlin Music Video Awards” нь хөгжмийн клипний видео урлагийг дэмждэг, олон улсын хэмжээний наадам бөгөөд шилдэг уран бүтээлчид, найруулагч, продюсеруудтай өрсөлддөг наадам юм. Монголын хөгжмийн зах зээлээс анх удаа олон улсын том фестивалиас “Шилдэг дуу” шагнал хүртсэн нь маш том амжилт боллоо. Энэ нь Монголын шинэ үеийн уран бүтээлчид өөрийн хүч, чадвараараа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөн, улс орны нэрийг гаргаж байсан гэх том үйл явдал юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх