Энэ оны эхний таван сарын хугацаанд, ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ.
Тодруулбал, дээрх зөрчлийн хүрээнд БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаасан байна.
Уг тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 80 гаруй хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамруулсан байна. Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ аваад байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх