Цахим мэдээ
Улс төр

“МАН-д шинэчлэл биш, цүнх баригчдын эрин үргэлжилсээр”

     Мерит зарчим, бодит чадамжийн тухай ярьсаар ирсэн ч Монголын улс төрийн бодит дүр зураг үүнээс тэс өөр хэвээр байна. Тухайн салбараа гарын арван хуруу шигээ мэддэг, олон жил мэргэжлээрээ тууштай ажилласан хүмүүс өнөөдөр дэд сайдын суудалд очжээ. Гэвч энэ нь системийн өөрчлөлт болсон гэхээсээ илүү ганц, хоёр жишээгээр хязгаарлагдсан үзэгдэл мэт харагддаг. Учир нь дэд сайд гэх улс төрийн албан тушаал өнөө хэр нь мерит зарчмаар бус, харин улс төрийн нөлөө, хувийн ойр дотно харилцаагаар “хуваарилагддаг” хэвээр байна.

Нийгэмд “суганы үс”, “цүнх баригч” гэх тодорхойлолт аль хэдийн хэвшил болсон нь санамсаргүй хэрэг биш. Энэ нь төрийн өндөр албан тушаалд хэн бодлого боловсруулж, хэн хариуцлага үүрч байгааг олон нийт эргэлзэн харж байгаагийн илрэл юм. Улс төрийн том дарга нарын ойрын хүрээлэлд багтдаг хэдхэн хүн л албан тушаалын шатаар өгсөж, харин бодит мэдлэг, шинэ санаа, салбарын гүн туршлагатай мэргэжилтнүүд хаалганы гадна үлдсээр байна. Ийм тогтолцоо нь төрийн чадавхыг нэмэх бус, харин ч сулруулж, итгэлийг мохоодог. Хамгийн ноцтой нь улс төрийн албан тушаалд “шинэ цус” огтхон ч сэлбэгддэггүй явдал юм. Нэг л хүмүүс, нэг л тойрог дотор эргэлдсээр байхад бодлогын шинэчлэл, зоригтой реформ яаж төрөх вэ. Залуу, хараат бус, мэргэжлийн хүмүүсийг дэмжихийн оронд тэднийг улс төрөөс үргээж, “энэ системд шударгаар орж ирэх боломжгүй” гэх ойлголтыг улам бататгаж байна.

Хэрэв Монгол Улс үнэхээр мерит зарчмыг эрхэмлэдэг, чадварлаг төрийн албыг бий болгохыг зорьж байгаа бол улс төрийн томилгооны соёлоо эрс өөрчлөхөөс өөр замгүй. Дэд сайд, сайд, удирдах албан тушаал бол шагнал биш, харин хариуцлага. Энэ хариуцлагыг зөвхөн хэн нэгний цүнхийг барьж явснаар бус, мэдлэг, туршлага, ёс зүйгээрээ даах хүмүүс л үүрэх учиртай. Үүнийг ойлгож чадсан цагт л төрд итгэх итгэл сэргэж, бодит өөрчлөлт эхэлнэ.

АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ НЬ МАНАЙД КАРЬЕРЫНХ НЬ ДАРААГИЙН ТОМ АЛХАМ БАЙДАГ...

  • Тодруулбал БОҮАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир тэрбээр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөөд ёстой шүлс нь ч хатаагүй байгаа. Учир нь тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс, онгоцны худалдан авалт дээр санхүүгийн асуудал үүссэн учраас түүнийг чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Гэвч өнөөдөр тэрбээр түүнээс ч өндөр албан тушаалд ямар ч хариуцлага хүлээсэнгүй томилогдлоо. 
  • Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба: Тэрбээр мөн адил Ерөнхийлөгчийн мэдлийн хүн гэхэд болохоор. Тодруулбал 2023 оны 8 сард Ерөнхийлөгчийн захирамжаар түүнийг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх-өөр томилсон байдаг.
  • Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан: Төрийн захиргаа, атташе зэрэг статустай мэргэжилтнээр ажиллаж, олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр туршлагатай. 2022 онд одоогийн томилогдож буй дэд сайдын суудалд сууж байсан удаатай. 

  • Зам тээврийн дэд сайд Г.Ганболд урд нь улсын их хурлын гишүүн байсан. Түүний хувьд нүүрсний сонсгол удирадаж байсан төдийгүй иргэдийн дунд гишүүн байх явцдаа ажлын үнэлэмж тун муу байсан. Гэвч 2024 оны сонгуулиар сонгогдоогүй ч гэлээ дэд сайдын суудалд бол ороод л ирж...

  • Сангийн дэд сайд Б.Хулан тэрээр Монголд ирснийхээ дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зөвлөх‑өөр ажиллаж, ураны хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг томоохон хэлэлцээний ажлын хэсэгт оролцож байсан нэгэн. 

  • АҮЭБ-ын дэд сайд Б.Энхтүвшин татварын эдийн засагч мэргэжилтэй тэрбээр 21 жил татварын салбарт ажилласан туршлагатай. 

  • ГБХНХ-ын дэд сайд Б.Солонгоо 2021-2024 он хүртэл ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан. 2024 оноос эхлэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан

  • ХЗДХ-ийн дэд сайд Б.Мөнх-Эрдэнэ тэрээр ХЗДХ-ын сайдын зөвлөх 2025 оны 6-р сараас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад дэд сайдын суудалд очив

  • ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав уяач, спортоор идэвхтэй тэрбээр улс төрийн үйл хэрэгт эргэлт буцалтгүй орох болов

  • Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Анагаахын сургуульд 2015 онд туслах судлаачаас эхлэн ажилласан Үндсэн судлаач, багш, эрүүл мэндийн мэргэжилтэн зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Дараа нь Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан туршлагатай. 

  • Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, Гаалийн газрын орлогч даргаар тус тус ажиллаж байжээ

  • ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням Тэрээр “JET sharing Mongolia” компанийн үүсгэн байгуулагч, “Жи Мобайл” компанийн захирлуудын нэгээр зарим эх сурвалцад танигдсан байдаг; мөн 2024 оны УИХ‑ын сонгуульд МАН‑аас нэр дэвшиж өрсөлдсөн. Түүнд сонгуулийн компанит ажилд оролцож байсан туршлага байхаас улс төрийн ажил хийж байсан туршлага байхгүй

  • ЭЗХ-ын дэд сайд С.Даваасүрэн 2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүслээр чөлөөлөгдсөн. Удирдлага болон бодлогын зөрчилтэй асуудалтай эвлэрч чадаагүй тэрбээр өөрийн үнэт зүйлээ хамгаалах зорилгоор ажлаа хүлээлгэн өгсөн гэдэг

  • Боловсролын дэд сайд Д.Гантулга Д.Гантулга нь Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд П.Наранбаярын зөвлөхөөр томилогдон салбарын бодлого, сурталчилгаа, мэдээллийн тал дээр үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй  НИТХ‑ын төлөөлөгч, улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцож байсан зэрэг улс төрийн тодорхой туршлагатай. 

Дээрх томилгооноос харахад ихэнх нь ямар нэгэн байдлаар Засгийн газрын гишүүдийн болоод засгийн газартай өмнө нь болон дараах байдлаар холбоо хамааралтай албан тушаалтнууд байсан төдийгүй одоо ч тухайн хамаарлаар ДЭД САЙД гэх суудалд заларсан байж болзошгүй юм. Цаашид засгийн газрын эдгээр томилгооноос бид үр дүн л харах үлдэж байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин