Цахим мэдээ
Нийгэм

ЖИЛД МЯНГА МЯНГААРАА СЭТГЭЛ СУДЛААЧААР ТӨГСӨЖ БАЙНА

Манай Улсын 7-8 Их, Дээд сургууль сэтгэл судлаач мэргэжлээр  жилд 1000 гаруй хүүхэд бэлтгэн төгсгөж байна. Көүч амьдралын дасгалжуулагч, бөө, лам, үзмэрч гэх хүмүүс борооны дараах мөөг шиг л бий болсон.  Олон сэтгэл судлаачдын хувьд хүнд туслах, хүний амь амьдрал аврахаар энэ мэргэжлийг сонгодог байх. Гэвч зөвлөгөөний салбарт ажиллах бол бакалаврын түвшинтэй залуу хүний хийх ажил биш юм. Хүнд зөвлөнө гэдэг тийм амар ажил биш,зөвлөгөөг баялаг болгох нь цаг хугацааг хичээл зүтгэлээр, сургалтаар зүлгэж байж л биелэх хэрэг.

Сэтгэл зүйч олон болсноороо манай улсын асуудлыг шийдэхгүй. Бид баялаг бүтээдэг улс биш.  Энэ нь бодитой зовлон, бидний нийтээрээ хүчээ хаях ёстой, ажиллах ёстой асуудал юм. Сайн инженерийн дутагдал нь бидний зовлон.  Хатуу шинжлэх ухаан буюу хими, физик, биологи, математик гэх мэт мэргэжлээр төгсөөд жоохон дадлагатай хослуулахад баялаг бүтээлцээд эхэлдэг. Улс эх орондоо ч, хувь амьдралдаа ч хувь нэмрээ оруулах нь тодорхой.  Олон улсад ч хөрвөж ажиллах боломжийг нээдэг! Гэтэл чухал мэргэжлийн ангиуд хоосон шахуу. Төрөөс, Боловсролын яам зэрэг газрууд бодлогоороо зохицуулалт, хяналт хийх гэж оролдож байх ёстой юм. Жишээ нь: Улс эх оронд дутагдалтай байгаа мэргэжлүүдийг идэвхитэйгээр, бүтээлчээр сурталчилж мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдийн чихэнд хонх уях хэрэгтэй байгаа юм. Гэтэл эсрэг зүгт яваад л байна.Манайд жилд 1000, 1000-аараа төгсгөх тийм хэрэгцээ биш! Үнэхээр хэрэгтэй гэж үзвэл хичээлийн хөтөлбөрүүддээ сэтгэл судлалын агуулгыг илүү оруулаад л өгөх нь хамгийн тохиромжтой. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх