Цахим мэдээ
Нийгэм

ХЭЗЭЭ ШАТАХУУНД оочирлохоо болих вэ!

Өнөөдөр бид ажлаасааа чөлөө аван шатахуунд очерлож байна, нөхцөл байдал хүндхэн байна. Үүнийг шийднэ хэмээн өнгөрсөн баасан гаригт буюу /2025.12.12/-ны өдрийн  Их хурлаар 92 гишүүний 69 нь буюу 75 хувийн саналаар дэмжиж, Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг  баталсан.Энэхүү  хуулиар Монголбанкнаас 500 тэрбумын репо санхүүжилтийг дотоодын шатахуун импортлогч компаниудыг шатахууны нөөцлүүрийн сав барихад зориулж зээлээр олгох бөгөөд 2031 он хүртэл хэрэгжинэ.

Дотоодод шатахууны өдрийн нөөц хурдан дуусаж, иргэдийн дунд дараалал үүсээд буй уг асуудлыг шийдвэрлэх ганц гарц нь энэхүү хуулийн төсөл хэмээн сайд нь тайлбарлаж, зүтгүүлсэн. Гэтэл УИХ-ын чуулган дээр уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүдийн зүгээс ийм өндөр хүүтэй зээлийн санхүүжилтийг авах дотоодын шатахуун импортлогч компаниуд алга гэдгийг хэлж байв.Мөн зарим ААН-д давуу байдал үүсгэж буйг онцолж байлаа.

Хууль батлагдлаа. Харин Монголчууд хэзээ шатахуунд оочирлохоо зогсоож, хувь хувьсгалын ажлаа санаа зоволтгүй төлөвлөж, хэвийн амьдралдаа шилжих вэ?

СЭТГЭГДЭЛ Үлдээх

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Уржигдар 16 цаг 07 мин

АИ-92 ШАТАХУУНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Уржигдар 12 цаг 18 мин

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Уржигдар 16 цаг 07 мин