Цахим мэдээ
Нийгэм

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮРГИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” нэртэй, Европын Холбооны хамтын санхүүжилттэй (NDICI HR/2023/451-474) төсөл 2024 оны 1-р сараас 2 жилийн хугацаанд хэрэгжлээ.

Төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц (ХБХЭК)-ын 8 Ерөнхий тайлбаруудыг танилцуулах сургалт, хэлэлцүүлэг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

 

Тус арга хэмжээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, ялангуяа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц (ХБХЭК)-оор баталгаажсан эрх, эрх чөлөөний агуулгыг тодорхойлох, хэрэгжилтийг уялдуулан удирдах, хяналт-шинжилгээний үндэсний механизмыг бэхжүүлэхэд чиглэж байна.

 

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Арну Аппрью нар болон албан хаагчид, төрийн байгууллагын төлөөлөл, “Тэгш Нийгэм Холбоо” НҮТББ болон бусад иргэний нийгмийн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

Сургалт, хэлэлцүүлгийг нээж Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Арну Аппрью хэлсэн үгэндээ Европын Холбоо хүний эрхийг гадаад хамтын ажиллагааныхаа цөмд тавьж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, тэгш оролцоог бодит амьдралд хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдгийг онцоллоо. Тэрээр иргэний нийгмийн байгууллагууд нь эрх зөрчлийг илрүүлэх, баримтжуулах, хяналт тавихад орлуулшгүй түнш гэдгийг тэмдэглэв.

 

Төслийн хүрээнд 21 аймгийн ХЭҮК-ын референтүүд, 10 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтарч ажилласан.

Монгол Улс 2025 онд UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн 4 дүгээр мөчлөгт тайлангаа илгээх цаг хугацаа таарсныг манай байгууллага талархан хүлээн авч анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд бие дааж тайлангаа өгсөн. Нийт 6 байгууллага тайлангаа НҮБ-д өгсөн.

 

Өнөөдөр ХБХЭК-ын ялгаварлаан гадуурхалт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, бие даан амьдрах, онцгой нөхцөл байдалд ч институцчлэхээ халах тухай удирдамж, эрх зүйн тайлбар, түүний хэрэгжилт зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, орон нутгийн бодит нөхцөл байдал, туршлага, сорилтуудыг хөндөн ярилцлаа. Мөн төслийн хэрэгжилтийн үр дүн, хөндлөнгийн үнэлгээний эхний дүнг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татав.

 

Арга хэмжээ нь төр, хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, хянах тогтолцоог бодитоор сайжруулахад чухал хувь нэмэр орууллаа.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин