Цахим мэдээ
Мэдээ

Монголд хамгийн сайн хүн бол НАС БАРСАН ХҮН

Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгд,дэлхийд 10 дугаар байрт жагсаж байгаа нь иргэдийн цахим хэрэглээ хэрхэн өргөжсөнийг харуулж байна.Нийгмээрэээ бид мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, зөвхөн утасны цаанаас нэгнээ  үхээсэй  гэж хүртэл харааж зүхэж байгаа харамсалтай. Монголчууд бидний амны билэгээс ашдын билэг гэж аль эрт үед ярьдаг тэр сайхан үг өнөөдөр дутагдаж бид эерэг сайхан мэдээ мэдээлэл болоод чих чимж, нүд баясгах үгээр дутаж байна. Бид бие биедээ хайртай, бие биедээ хүндэтгэлтэй байх нь юу юунаас илүү чухал. 

 Хорвоогийн мөнх бусыг үзсэний дараа магтаж сайшааж, сайхан үг урсгах биш, амьд сэрүүнд нь сайхан бүхнийг хэлдэг баймаар байна. Мянга сайшааж, мянга магтлаа ч хэдий нь оройтсон, Монголд хамгийн сайн хүн бол нас барсан хүн болоод байгаа дүр зураг сүүлийн үед Цахим орчинд бий болсоор байна. 

Нэгнийхээ магнай тэнийлгэх үгэнд харамгүй байж, Монгол хүмүүн гэх мөн чанараа алдахгүй орших нь дэлхийн 7 тэрбум хүнээс ялгарах нэг онцлог бизээ. Бид бол нас барагсадад хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх