Цахим мэдээ
Улс төр

МИАТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.МӨНХТАМИРЫГ ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮГИЙН АСУУДАЛ ҮҮСГЭСЭНД ШАГНАЛ ӨГЧИХӨВ ҮҮ

Саяхан л  “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөх чиглэл Ерөнхий сайдаас өгсөн нь олон нийтийн анхаарлыг татлаа. Учир нь түүний удирдлага дор тасалбар борлуулалт буурсан, онгоцны нойтон түрээс болон худалдан авалтын үйл ажиллагаанд санхүүгийн асуудал үүссэн нь зайлшгүй анхаарал татсан асуудал байв. Гэсэн хэдий ч өнөөдөр Б.Мөнхтамирыг үүнээс ч өндөр албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн нь олон нийтийн дунд “хариуцлага тооцохгүй байна” гэсэн шүүмжлэл дагуулж байна. Төрийн өмчийн компаниудад санхүүгийн сахилга бат, ил тод байдал ямар чухал болохыг бодит жишээгээр харуулсан үйл явдал боллоо. 

Нийтийн хөрөнгө, санхүүгийн үр ашгийг хариуцлагатай удирдах нь төрийн албан тушаалд сууж байгаа хэн бүхний хамгийн чухал үүрэг байх ёстой. Гэвч хариуцлагыг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтан нь ямар ч эргэлзээгүйгээр дээд шатны албан тушаалд томилогдож байгаа нь олон нийтийн дунд үл итгэх сэтгэгдэл төрүүлж байна. Цаашид засгийн газраас "ҮНЭН" гэх зүйлийг "ШУДАРГА" байдлыг хүлээх хэрэгтэй юу гэх асуудал зөвхөн ганц энэ хүний томилгооноос үүсч буй. Төрийн албан тушаалын томилгоо, шийдвэр гаргах үйл явц ил тод, шударга байх ёстой гэдгийг энэ удаагийн жишээ сануулж байна. Иргэдийн эрх ашиг, нийтийн хөрөнгөний хамгаалалт төрийн бодлого, шийдвэрт ямагт тэргүүн эгнээнд байх ёстой.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (122.201.31.110)
    Арай дэндүү юм
    2025 оны 12 сарын 18 | Хариулах

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин