Цахим мэдээ
Нийгэм

ШЭЭС ЗАДГАЙРАЛ

Эмэгтэй хүмүүсийн шээсний сүв эрчүүдийг бодвол өргөн  3,5-4см хүртэл урттай байдаг. Иймд шээс задгайралд илүү өртдөг. Давсаг болон түүнийг өргөж байгаа шээсний сүвийг барьж байгаа, шээх процессд оролцдог чухал эрхтэн нь аарцаг ёроолын булчин юм. Булчингийн сулрал, мэдрэлийн гаралтайгаар ихэвчлэн шээс задгайрал үүсдэг. Орчин үед шээс алдрах эмгэгийг 5 бүлэг болгон авч үздэг. Эдгээр өөрчлөлт шинж тэмдэг таньд байна уу анзаараад үзээрэй! 

1. Ачааллын гаралтай шээс задгайрал: Ханиах найтаах, инээх, хүнд зүйл өргөх, үсрэх харайх гүйх, бөөлжих зэрэг давсганд дарамт ирэх үед шээс өөрийн мэдэлгүй ялгардаг.

2. Мэдрэлийн гаралтай шээс задгайрал Давсаг дүүрээгүй ч шээмээр санагдаад байдаг. Шээс ялгаруулах хүсэл гэнэт хүчтэй төрж, шээс өөрийн мэдэлгүй алдагдана. Шөнө босч бие засна.

3. Давсаг дүүрэлттэй холбоотой шээс задгайрал Давсаг унжилтаас болоод давсаг бие засахад бүрэн сулардаггүй. Дутуу шээсэн мэдрэмж төрдөг. Давсганд шээс ихсээд ирэхэд барьж чадахгүй алддаг.

4. Холимог төрлийн шээс задгайрал Дээрх шээс задгайрлын төрлүүд хавсарсан байж болдог. Ямар хүмүүст илүү тохиолддог вэ? - Таргалалттай - Өтгөн хатдаг/ хэвлийн хөндийн дотоод даралт дүлэх тоолонд доор байгаа булчиндаа ачаалал өгдөг. - Олон төрсөн/ хүндрэлтэй төрсөн/ - Жирэмслэлт/ том ураг тээдэг/ - Цэвэршилт/ Эстроген даавар буурснаар булчин хүчирхэг байдлаа алддаг/ - Архи тамхины хэрэглээ - Өвчин/гэмтэл осол, чихрийн шижин - Эмийн зохисгүй хэрэглээ - Хэвлийн хөндийн хагалгаа - Шээс ялгаруулах архаг хэлбэрийн үед дараахь хүндрэлүүд тулгардаг • Арьсны асуудал Арьсны тууралт, арьсны халдвар, шарх үүсч болно.

5. Шээсний замын халдвар Шээсний замын халдварыг дахих сэдрэх эрсдлийг нэмэгдүүлдэг./Цистит/ • Хувийн амьдралд үзүүлэх нөлөө Таны нийгэм, ажил, хувийн харилцаанд нөлөөлж болзошгүй юм. ● Урьдчилан сэргийлэх эмчлэх арга - Давсгийг цочроохоос зайлсхийх - Кегель дасгал хийх - Кегель бөмбөлөг хэрэглэх - Физик эмчилгээ хийлгэх БЕЛГИ АППАРАТ MYOFEEDBACK ISO-13485 IEC-60601-1 IEC-60601-1-2 стандартад нийцсэн Монголд цор ганц бүх шээс задгайралд зориулсан хөтөлбөртэй эмчилгээ хийгддэг.  

СЭТГЭГДЭЛ Үлдээх

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Өчигдөр 16 цаг 07 мин