"Ид шидийн орон" цогцолбор төв нь хүүхэд хамгааллын холбон зуучлах, түр хамгаалах үйлчилгээ явуулж, сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгч, нийгмийн ажилтны үйлчилгээ, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан (өдөр өнжүүлэх төв) цэцэрлэг болон нийтийн номын сан үйл ажиллагаагаа явуулдаг сайн дурын байгууллага юм. Түүнчлэн дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ.
Жил бүрийн шинэ жилийн баяраар зорилтот бүлгийн хүүхдүүдэд сайн дурын ажил явуулдаг. Тэгвэл ИД ШИДИЙН УУТ 2025 албан ёсоор эхлэхэд ердөө 4 хоног үлдсэн байна. Сайн дурын олон ажилчид цуглан ид шидийг бүтээхээр бэлтгэл ажилдаа оржээ. Өөрт байгаа зүйлсээрээ, боломжоороо нэгдэхэд ямар ч том асуудлын ард гардаг шүү дээ. Зүгээр л нэг л оймс, нэг ундаа, нэг чихэр, нэг л маск, нэг л витамин. Зуу зуун төгрөг нийлүүлээд ч болов хандив илгээж болно хэмээн цахим хуудсаараа уриаллаа.
Та Ид шидийг бүтээх бол Iban: 66000500 5011455609 тоот дансанд гүйлгээний утган дээр ИШУ гээд илгээгээрэй.
Бэлгийн бааз нь СБД, 8-р хороо, River apartment, Сэлбэ гол талаасаа ороод 2 давхарт байрлаж байна. Шууд холбогдох бол 99200849 болон 80252234 дугаараар холбогдоорой.
СЭТГЭГДЭЛ Үлдээх