Цахим мэдээ
Нийгэм

Шүгэл үлээгч гэж хэн бэ?

“Шүгэл үлээгч” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах болон тайлбар өгсөн хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Манай Монголчуудын хувьд нэг үеээ бодвол шүгэл үлээдэг болсон, шүгэл үлээгч нь хов хөөж хоосон цуурахыг хэлэхгүй. Олон улсад ч шүгэл үлээгчийг хов хөөж, хоосон цуурагчдаас ялгаатай гэж үздэг.

Тодруулбал, 1970-аад оны эхэн үед Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ralf Nader “шүгэл үлээгч” гэх үгийг "нууц мэдээлэгч", "матаач" зэрэг үгээс өөрөөр ашиглах шаардлагатай болохыг анх олон нийтэд танилцуулж байсан түүхтэй. Улмаар шүгэл үлээлт гэж нийтийн эрх ашигт шууд харшилсан, хууль, дүрэм зөрчсөн, авлига, луйвар зэргийг баримт нотолгоотойгоор нийтэд дэлгэхийг хэлдэг гэх ойлголт олон улсын түвшинд бүр нутагшсан байдаг. Үүнээс гадна, шүгэл үлээгч нь хохирогч бус нийтийг хохироосон болон хохироох бодит нөхцөл бүрдүүлсэн хууль бус үйлдлийг илчлэгч юм.Илчилж, илрүүлсэн нь эргээд асуудалд унадаг тогтолцоог халж, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль дэм болно гэдэгтэй хэн ч маргахгүй.

Гэхдээ хуулийн зүйл заалтыг илүү чамбайруулж, үзэл суртлыг нь дотоодын нөхцөл байдалдаа уялдуулах зайлшгүй шаардлагатай юм. Эс тэгвээс хүн хүндээ итгэх итгэл алдарч, өш санасан чоно гурван жил өөрийгөө хуягладаг түүх биелэлээ олж, өс хонзонгийн тойрог үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Уржигдар 16 цаг 07 мин

АИ-92 ШАТАХУУНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Уржигдар 12 цаг 18 мин

ШЭЭС ЗАДГАЙРАЛ
Уржигдар 16 цаг 07 мин